УИХ-аар өнөөдөр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг хэлэлцлээ. Улмаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг ирэх есдүгээр сарын 1-нээс мөрдөх болов. Шинэ хууль батлагдсанаар 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр зам хөндлөн гаргахыг хориглосон байна. Түүнчлэн согтуугоор жолоо барьсан жолооч нэг сая төгрөгөөр торгуулах, давтвал эрүү үүсэхээр болж байгаа юм байна.