Хөдөлгөөний ачаалал, нэвтрэх чадвар өндөртэй зам болох Сонсголон-Нисэх чиглэлийн 5.5 км даацын замын нэг урсгал буюу 8 метр өргөн хэсгийн хучилт дуусах дөхөж байна.
Одоогийн байдлаар зорчих хэсгийн нэг урсгалыг хэсэгчлэн нээж тээврийн хэрэгсэл зорчиж байгаа бөгөөд нөгөөдөр буюу 2015.07.10-н гэхэд нэг урсгалыг бүрэн нээж, сөрөг хөдөлгөөнөөр зорчуулна.