07.09

Улаанбаатарт 27-29 хэм дулаан байна

Зүүн зүгийн нутаг, баруун зүгийн нутгийн хойд, говийн нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Зүүн зүгийн нутгийн зарим газар, баруун зүгийн нутгийн хойд, говийн нутгийн зүүн хэсгээр  бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь талын нутгаар түр зуур секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн  уулархаг нутаг, Дорнод Монголын талаар 18-23 градус, Орхон-Сэлэнгийн сав газраар 29-34 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 27-29 градус дулаан байна
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 12 градус дулаан, харьцангуй чийг 54 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.