Хонь - (3/21-4/19)
Амжилттай өдөр. Өндөр боловсрол эзэмшихийг хүсэж байгаа хонины ордныхон яг одоо өөрийн сонгосон сургуульдаа анкет бөглөж өгөөрэй. Эерэг хариу авах магадлал байна. Бүтэн cap загасны орд дээр байгаа тул мөнгөний тал дээр нөлөөлөл үзүүлэх болно. Гэсэн хэдий боловч төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж мөрөөдөлдөө хүрэхийг тэмүүлэх хэрэгтэй цаг хугацаа гэдгийг сана. Таны санхүүгийн байдал ямар нэгэн уналтад орохгүй байх болно. Тиймээс айдас түгшүүрээс хол бай.
Үхэр - (4/20-5/20)
Сансар огторгуйн эрчим хүчний нөлөөгөөр таны амьдралын эрч хүч доод түвшинд очно. Энэ нь таны аливааг бодитоор хүлээн авах чадварт муугаар нөлөөлнө. Сонор сэрэмжтэй бай. Нөхцөл байдал хүндэрч та нэгэн зэрэг олон асуудлыг шийдэх хэрэгтэй болно. Хэрүүл маргаанаас зайлсхий. Аливаад хэт сэтгэлийн хөөрлөөр хандаж, уурлаж бухимдах нь хожим харамсахад хүргэнэ. Эр зориг, өөдрөг байдал танд таагүй байдлаас нэр төртэйгөөр гарахад тусална.
Ихэр - (5/21-6/21)
Ажил их байх, хариуцлагатай уулзалт нь таныг өглөөнөөс эхлээд түгшээнэ. Завгүй байдал хэд хэдэн ажлыг зэрэг амжуулах оролдлого санхүүгийн алдагдалд хүргэж мэдэх юм. Хайр сэтгэлийн харьцаанд бий болсон нөхцөл байдал туйлын эмзэг бөгөөд гарах гарцгүй байна. Таны үйл хөдлөл бол хүсэл эрмэлзлийн тань үp дагавар юм. Энэ өдрийг байгаль орчинд өнгөрүүлбэл таатай.
Мэлхий - (6/22-7/22)
Урт удаан хугацааны харилцаа холбоогоо бэхжүүлэх эсвэл хайртыгаа гэртээ авч ирэн хамтын амьдрал эхлэхийн аль нэгийг шийдэх өдөр. Эрүүл мэнд таагүй, сул байдал нь ажил хэрэгт сайнаар нөлөөлөхгүй. ажил хэргийн шинэ түншүүдтэй холбоо тогтоох, албан тушаал ахих, өөрийн ур чадвараа бүрэн хэмжээгээр ил гаргахад таатай. Өнөөдөр таны нэр хүнд улам бэхэжнэ. Туулсан замаа эргэн харах, шинээр ухамсарлах болон хэтийн төлөв, боломжоо үнэлж дүгнэх цаг ирсэн байна. Анхаарлаа төвлөрүүлэхэд хүнд болж хамгийн энгийн асуудлыг ч шийдэж чадахгүй.
Арслан - (7/23-8/22)
Таны амьдралд танаас насаар ахимаг эсвэл өндөр албан тушаалтай хүмүүс орж ирнэ. Энэ нь таны үйл ажиллагаанд хамгийн сайн сайхан нөлөө үзүүлнэ. Арилжаа наймаанд явбал ямар ч ашиггүй гэдгийг зөвлөж байна. Өнөөдөр та ажлын хүрээндээ хөнгөн бус байна. Та энгийн бус байдлаар имижээ бүрдүүлэх хэрэгтэй.
Охин - (8/23-9/22)
Хүнд зөрчилтэй өдөр. Найз нөхөдтэйгөө уулзах нь харилцан үл ойлголцол, сэтгэл ханамжгүй байдлын шалтгаан болно. Нөхцөл байдлаас хамааран биеэ авч явах, ямар ч дүрд тоглох чадвар, харилцааны уян хатан байдлаас таны амжилт шууд хамаарах болно. Амьдралын эрч хүч бага байна. Мэдрэлийн ядаргаа, унтууцал болох магадлалтай. Өөрийн сэтгэл хөдлөлийг давж чаддаг бай. Шинэ ажлын эхлэл, төлөвлөлтөд таагүй өдөр. Бусдын зөвлөгөөг бүү дага. Өөртөө итгэ.
Жинлүүр - (9/23-10/22)
Хэн нэгэн түнштэйгээ алс аялалд явах боломж гарна. Тэнд ажил амралтыг хослуулах болно. Ивээн тэтгэгчдийн мөнгийг ашиглах боломж байна. Олон шинэ адал явдлуудыг хүсэмжлэх авч аахар шаахар зүйлсээс татгалз. Уулзалт хэлэлцээрийн үеэр үгээ цэнэ. Гэр бүлдээ эд зүйлс авахад тохиромжтой. Орой үдэш явж болохгүй. Хуримтлуулсан мөнгөний ихэнх нь өдөр тутмын хэрэгцээнд зарцуулагдана. Эрүүл агаарт гарч биеийн хөдөлмөрийн ажил хийх нь толгой гашилгасан бодлуудаас салгаж сэтгэл санааг өөдрөг болгоно. Сэтгэл санаагаа ариусгаж ажил төрөлдөө анхаарлаа хандуулаарай.
Хилэнц - (10/23-11/21)
Шинээр ажил санал болгох, эсвэл хийж байсан ажлаас дээгүүр хийх албан тушаал санал болгож магадгүй байна. Харин үүнийг шууд шүүрэн авах нь эрсдэл дагуулж мэдэх тул гар бүл, найз нөхөдтэйгөө сайн зөвлөөрэй. Гэр орноо шинэчлэн өөрчлөх санаа төрнө. Өөрийн хүч чадал, боломжоо дүгнэх хэрэггүй, азад бүү найдаарай. Бүтэшгүй саналыг хүлээж авсны хэрэггүй, хэт их ачаалалтай ажиллах нь таны эрүүл мэндэд муугаар нөлөөлнө.
Нум - (11/22-12/21)
Дээд байгууллагадаа хандахад тохиромжгүй өдөр. Олонх нь татварын ба бусад хяналтын байгууллагаас зугтааж чадахгүй. Аажимдаа бүх асуудал хэвийн болж өдрийн үлдсэн хэсэг нь ажил, карьерт таатай байх болно. Өглөөгүүр даргынхаа нүдэнд бүү өрт. Гэхдээ шинэ үүрэг даалгавраас бүү татгалз. Энэ нь таныг сайн чанаруудаа харуулахад тусална. Харин өнөөдөр спортынхонд ээлтэй байх болно.
Матар - (12/22-1/19)
Удирдлагатайгаа муудалцаж болзошгүй. Байр сууринаасаа ухрах хэрэггүй боловч илэрхий маргаж тэмцэхээс зайлсхий. Хэрэв таны гэр бүлийн холбоо хангалттай бөх биш бол хайрын нууц харилцаанууд үүсэж болзошгүй байна. Үзэл санаа ба хүслээ буруу илэрхийлснээс болж гарагийн сайн нөлөөлөл арилж, тааламжгүй зүйлс авч ирэх магадлалтай.
Бумба - (1/20-2/18)
Өнөөдөр онцгой нөхцөл байдал үүссэний улмаас хөрөнгө мөнгө яаралтай хайх шаардлага гарч болзошгүй. бүү сандарч мэгд. Өөрийгөө барих байдлаа хадгал. Өнөөдөр хангалтай биеэ барьсан байдалтай авч яв. Үдээс хойш зөв зохистой ба сэтгэл санааны тайван байдалтай байна. Сэтгэлдээ дотоод ая тухтай ба тэнцвэртэй байдлаас хадгалахыг хичээ. Эртхэн унтахаар хэвт зөнтэй зүүд зүүдэлж магадгүй. Нөхцөл байдлын талаар тайван бодож асуудлыг шийдвэрлэх бүх боломжийг тооц. Үүний дараа шийдвэр гарга.
Загас - (2/19-3/20)
Өнөөдөр та бүхнийг мэддэг чаддаг хүний дүр төрхтэй байна. Тавилга худалдан авах, засал эхлэх зэрэг хэрэгцээ гарна. Анхаарлаа нэг л асуудал дээр төвлөрүүл. Үгүй бол зарлага тань дотны хүмүүсийн тань дургүйцлийг төрүүлнэ. Гэрийн болон хувийн асуудал нь ажил хэрэг, бизнесийг хоёрдугаар төлөвлөгөө рүү түлхэх болно