03.06

СТА тэмдэг 60 юань, ”Алтан гадас” одон 150 доллар гэнэ үү

Урлагийн байгууллагад тасралтгүй 20 орчим жил ажиллаж байж авдаг байсан Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг өнөөдөр үнэгүйдсэн гэдгийг бүгд мэднэ. Гэтэл саяхан СТА тэмдгийг Хятадын зах дээр 60 юаниар зарж байна гэсэн мэдээлэл гарч байв. Тэгвэл “Алтан гадас” одонг АНУ-д 150 доллараар худалдаж байна гэх мэдээлэл мөн байгаа юм. Бүр дуудлага худалдаагаар худалдаж байгаа тухай хэвлэлийн хуудаснаа бичигджээ. Зарим нь өчнөөн жил хөдөлмөрлөөд авч чадахгүй байхад өөр нэг нь ганц дуу дуулах, ганц кино хийх төдийд олгодог энэ шагналуудаа цэгцлэхгүй бол хэн дуртай нь хаа нэгтэйгээс худалдаж аваад “гайхуулдаг” болох цаг ойрхон байна. Ер нь ингэж төрийн одон медалийг үнэгүйдүүлж буй нөхдөд хариуцлага тооцдог, гадагш нь гаргадаггүй байхад анхаарах цаг хэдийнэ болсныг сануулах юун.


П.ТУУЛ