03.06

Амиа алдсан дөрвөн настай охины асуудлаар мэдээлэл хийнэ

Төрсөн эцэг, хойд ээждээ тамлуулж амь насаа алдсан дөрвөн настай бяцхан охины хэргийн талаар өнөөдөр "Ээж бүхний дуу хоолой" хөдөлгөөнөөс мэдээлэл хийхээр болжээ. 

Фэйсбүүкийн хэрэглэгчид нэгдсэн тус хөдөлгөөнөөс иргэд, төр засгийн анхаарлыг энэ асуудалд хандуулахын тулд хэд хэдэн удаа жагсаал зохион байгуулаад байгаа юм. 

Энэ хэрэгт сэжиглэгдээд байгаа төрсөн эцэг Цогт  ХЗЯ-ны Шүүхийн шинжилгээний хүрээлэнд ажилладаг. Харин хойд ээж н.Маралмаа нь БХИС-ыг эрх зүйчээр төгссөн юм байна.