07.16

Сэтгүүлч С.Баттулгыг цагдан хорьсон асуудлаар хэвлэлийн бага хуралтай

 Сэтгүүлч С.Баттулгыг долоодугаар сарын 9-нд цагдан хорьсонтой холбоотойгоор сэтгүүлчид, сэтгүүл зүйн байгууллага хамтран “Сэтгүүлчийг сулла” хөдөлгөөн өрнүүлээд байгаа билээ. Үүний хүрээнд Монголын сэтгүүлчдийн эвлэл, Монголын телевизүүдийн холбоо, Монголын сайтын холбоо, “Глоб интернэшнл” ТББ, ахмад сэтгүүлчдийн төлөөлөл болон сэтгүүлчдийн төлөөлөл хэвлэлийн хурал зарлалаа. Хэвлэлийн хурал өнөөдөр 12:00 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд болно.