07.18

Крис Брауны гэр халдлагад өртөв

Лос-Анжелес хотын захын дүүрэг болох Сан-Фернандод оршдог Америкийн нэрт дуучин Крис Брауны гэрт зэвсэглэсэн этгээдүүд дайран орж иржээ. Нүүрэндээ баг зүүсэн гурван эрэгтэй Крисыг эзгүй хойгуур гэрт нь нэвтэрсэн аж. Харин тэнд түүний авга эгч нь байсан гэнэ.

Дээрэмчид эгчийг нь бие засах өрөөнд оруулж түгжээд үнэ цэнэтэй чамгүй олон зүйлийг авч оджээ. Тэд их хэмжээний бэлэн мөнгө, үнэт эдлэлүүд, гар утас болон нөүтбүүкийг авч явсан байна. Дээрэмчдийг эрэн сурвалжилж байгаа аж. Айж балмагдсан эгч нь дээрэмчид хүдэр чийрэг эрс байсан бөгөөд хар арьстнууд байсан гэдгийг хэлжээ.

Халдлага шөнийн хоёр цагийн орчимд болсон гэнэ. Харин Крис үүрийн дөрвөн цагт гэртээ ирсэн байна. Хоёр сарын өмнө 21 настай нэгэн бүсгүй Крисын унтлагын өрөөнд хагас нүцгэн хэвтэж байсан билээ. Крисыг эзгүй хойгуур тэр бүсгүй гэрт нь нэвтэрч ороод хэд хоносон байв.