Goal.com сайт жил тутам уламжлал болгон зохион байгуулдаг дэлхийн хамгийн баян хөлбөмбөгчдийн чансааг нийтэлжээ. Энэхүү жагсаалтыг 210 сая еврогийн хөрөнгөөр “Реал” болон Португалийн шигшээ багийн довтлогч Криштиану Роналду хоёр жил дараалан тэргүүлсэн байна.
Ингээд хамгийн баян 10 тоглогчийн жагсаалтыг толилуулья.
1. Криштиану Роналду («Реал») – 210 сая евро
2. Лионель Месси («Барселона») – 200
3. Неймар («Барселона») – 135
4. Златан Ибрагимович («ПСЖ») – 105
5. Уэйн Руни («Манчестер Юнайтед») – 103
6. Кака («Орландо Сити») – 96
7. Самюэль Это’О («Сампдория») – 87
8. Рауль («Нью-Йорк Космос») – 85
9. Роналдиньо («Керетаро») – 83
10. Фрэнк Лэмпард («Манчестер Сити») – 80.
2013 онд хамгийн баян хөлбөмбөгчөөр Дэвид Бекхэм тодорч байсан юм