Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Хөөсөнцөрийн үйлдвэрийн баруун талд тогтоол усанд хүн живлээ гэх дуудлагын дагуу Аврах ангийн зургаан алба хаагч шуурхай ажиллаж, 14 настай З-ийн цогцсыг гарган авч цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн байна.
Мөн тус дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 27 дугаар гудамжийн 4 тоотод 27 настай иргэн А нь дөрвөн метрийн гүнтэй жорлонгийн нүхэнд унасан гэх дуудлага Онцгой байдлын тусгай дугаарт иржээ. Үүний дагуу НОБГ-ын Аврах ангийн долоон алба хаагч шуурхай ажиллаж, сэтгэцийн өвчтэй иргэн А-г гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.