11.27

Ж.Энхбаяр: Самурай бондын 60 сая доллар хаачив

Өнөөдрөөс яг сарын өмнө  Монгол улсын Хөгжлийн банканд 30 тэрбум иены дүнтэй самурай бондын 24.3 тэрбум иен шилжин оржээ. Арван жилийн хугацаатай жилийн 1,52 хувийн хүүтэй энэхүү зээлийн 5,7 тэрбум иен нь чухам ямар замаар хасагдсаныг  бондын баталгааны шимтгэл, зуучлалын хөлс гэх мэт нэрээр тайлбарлаж байгаа юм.  Гэвч үүнтэй зэрэгцэн бондын шимтгэл  нэрээр 60 сая долларыг Монгол улс төлсөн тухай  мэдээлэл тархаж байна. 1,5 тэрбум долларын Чингис бондын зээлийн шимтгэлд хэдий хэр мөнгө төлснийг сөрөг хүчин судалж эхэлсэн байна. 

 Бондын  хөрөнгө оруулалт, зарцуулалтанд нэлээд болгоомжтой, шүүмжлэлтэй ханддаг  гишүүн бол  Ж.Энхбаяр  юм. Тэрбээр хэлэхдээ “Самурай бонд гэж 280 гаруй сая доллар болсон. Зөвхөн зуучлалын хөлс гэж 60 орчим сая доллар төлсөн гэсэн тоо байна.  Тэгэхээр 220 сая орж ирсэн гэсэн үг. Ямар хүмүүст энэ мөнгийг өгсөн бэ? Нөгөө талаасаа 5.7 тэрбум долларын хэд нь замдаа алга болсон бэ? Гэсэн асуултыг тодруулах шаардлага байна. Монгол улсын өнгөрсөн 70, 80 жилийн өмнө авсан их өрийг төлөхөд зуучлалын хөлс гэж 50 сая доллар хасуулаад их юм болж байсан. Тэр бол Монгол улсын түүх. Тооцоод үзэхэд “дотоодын эх үүсвэрээс үнэтэй” гаднаас зээл авсан юм биш биз.”гэв.