07.18

Япончууд манай бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл хийнэ

2020 оны Зуны олимпийн XXXII наадам Японы Токио хотноо болох бөгөөд япончууд манай бөхчүүдтэй тус наадмын өмнөх хамтарсан бэлтгэлийг хийх гэрээг хамгийн түрүүнд байгууллаа.

Тус улсад хоёр дахь удаагаа зуны олимпийн наадмыг зохион байгуулахаар болсон бөгөөд уг наадмын хөтөлбөрийн хүрээнд Япон улс ийнхүү хамгийн түрүүнд Монголын баг тамирчдад хамтарсан бэлтгэл хийх урилга ирүүлжээ. Японоос ирсэн төлөөлөгчид, жүдо, чөлөөт бөхийн холбоодтой хамтран өнгөрсөн пүрэв гарагт хуралдаж ирэх сарын 4-нд гэрээ хийж албан ёсоор хамтарсан бэлтгэлд гарах хугацааг тогтоохоор тохиролцсон байна.