Хонь - (3/21-4/19)
Урам зоригоор дүүрэн өдөр. Сайхан харилцаа холбоо нь шинэ санаа болон ойлголтуудыг бий болгоно. Гэртээ гэр бүлийнхэнтэйгээ байсан ч ажил дээрээ хамтрагч нартайгаа байсан ч гэсэн багаар ажиллахыг эрхэмлэ. Хувь нийлүүлсэн компанидаа гүйцэтгэх үүрэг даалгавартаа анхааралтай бай. Ашигтай арилжаа хийх боломжийг бүү алд. Гэрийн эзэгтэй нар сонирхол татам орнуудын хоолыг хийж сурахыг эрхэмлэ. Дэлхийн амтыг гэртээ авчрах нь хамгийн том баяр баясгалан юм.
Үхэр - (4/20-5/20)
Шинээр ажил эхлэх, удаан хугацааны төлөвлөгөө зохиох, уулзалт зохион байгуулахад тохиромжтой өдөр. Энэ өдөр ямар ч ажил хэрэг эхлүүлсэн хожим овоо ашиг авч ирэх болно. Ер нь таны амьдралд хөгжлийн шинэ түвшинд хүрэхийн эхлэл болсон өөр салаа мөчир ургасан өдөр гэж хэлж болох нь. Учир нь шинэ танил, шинэ ажил гээд шинэ бүхнээр арвин байх бололтой. Энэ нь олон нийтийн эсвэл албаны байр суурь өөрчлөгдсөнтэй холбоотой байх магадлалтай.
Ихэр - (5/21-6/21)
Өнөөдөр ямарваа нэгэн ажилд маш их идэвх чармайлт шаардагдах боловч үзүүлэлт нь таны найдлагад хүрэхгүй. Ажлын хамтрагч нартай хийх хамтын ажиллагаа нь нэг их амжилттай биш, удирдлагад хандах нь бүтэлгүй байх болно. Таны заль мэх, худал амлалт зэргээс болж хайртай хүмүүс хоорондоо муудалцан маргаж болзошгүй. Зальт хүмүүсийг илчлэх гэсний хэрэггүй. Шийдэгдээгүй асуудал, хуумгай амлалт зэрэг нь дээд зэргийн төвлөрөл, эрч хүчийг шаардах болно. Гэрээслэлээр олдох мөнгийг тань хуурч мэхлэн авах бололтой.
Мэлхий - (6/22-7/22)
Уулзалт, болзоонд таатай өдөр. Үүссэн үл ойлголцлыг хялбархан арилгана. Дотнын хүмүүст чинь таны анхаарал халамж хэрэгтэй байна. Хуучны гомдлоо март. Хайрттайгаа бэлэг солилц. Өдрийн турш ажилласнаар ихээхэн зүйлийг мөрнөөсөө авч хаях бололтой. Та хөрөнгө, мөнгөнийхөө ихэнх хэсгийг алдах болно. Сэтгэл санааны байдал ойр ойрхон өөрчлөгдөх, дотоод түгшүүр зэрэг нь амрагтайгаа харьцах харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхаар. Иймээс аль болох эелдэг найрсаг, дипломатч зан гаргахыг хичээ. Түүнчлэн хайртай хүнтэйгээ сэтгэлээ нээн ярилцвал танай гэр бүлд амар тайван байдал буцаад ирнэ.
Арслан - (7/23-8/22)
Өглөөнөөс эхлэн таагүй явдлуудтай учирна. Дүрсхийсэн зан ааштай байх боловч тэдний уур хилэн агшин зуур хайнга, хэнэггүй байдлаар солигдоно. Муу санаатай байж болохгүй. Ингэснээр та өөрийгөө хорлоно. Удаан гутрах хэрэггүй. Нөхцөл байдлыг засахын тулд заналт дайснаасаа ч уучлалт гуй. Ингэснээр та юу ч алдахгүй.
Охин - (8/23-9/22)
Амьдралын эрч хүч өндөр төвшинд байна. Гэр бүлийн төсөвт гэнэтийн, урьдчилж тооцоолоогүй зардлууд гарч ирнэ. Хөнгөн гуниг, тавгүйтэлд орно. Өдрийн сөрөг хандлагуудыг зүрх сэтгэлдээ ойрхон хүлээж авах хэрэггүй. Сексийн эрч хүч, зөн билэг нэмэгдэнэ. Гэвч таагүй мэдээ, хувийн амьдралын асуудлууд танд бүрэн дүүрэн амрах боломж олгохгүй. Цагийг гэрээс гадуур өнгөрөөхийг хичээ. Кинотеатрт очиж кино үз. Унтахын өмнө гадуур жаахан алх.
Жинлүүр - (9/23-10/22)
Удирдах хүмүүс хяналтын байгууллагынхан ирж магадгүй өдөр. Харин таны бичиг баримттай холбоотой асуудлууд сайн сайхныг ерөөхөөс өөр арга алга. Үдээс өмнө шинэ ажил бүү эхэл. Чухал шийдвэр бүү гарга. Гэрээ хэлэлцээр бүү байгуул. Бичиг баримтаа цэгцэл. Танд боломж олдвол шинэ гарц хайгаарай. Ахмад настан, нөлөө бүхий хэн нэгнээс тусламж авахаас бүү татгалз. Магадгүй санхүүгийн дэмжлэг эергээр шийдэгдэнэ. Энэ өдөр бие эрхтэнд муугаар нөлөөлөх хорт зуршлуудаас хол бай. Ажлын ачаалал ихсэж хувийн амьдралдаа зориулах цаг зав бараг гарахгүй гэдэгт бэлэн бай.
Хилэнц - (10/23-11/21)
Эрч хүч буурч магадгүй өдөр болно. Өчигдрийн ходоод гэдэсний асуудал таныг өнөөдөр ч бас зовооно. Үүнд шантрахгүй байж заавал мэргэжлийн байгууллагад хандах хэрэгтэйг анхааруулж байна. Үүнээс болж том асуудал үүсэж болзошгүй. Бүтээлч байдал, гүн ухааны талаар эргэцүүлэн бодох, бие сэтгэлээ тайвшруулахад таатай өдөр. Өдрийн хагаст сэтгэл санаагаар унахгүй байхыг зөвлөж байна.
Нум - (11/22-12/21)
Та хууртагдаж төөрөлдөж эсвэл мөн хий хоосон мөрөөдөлд автах нь. Үл итгэмтгий түгшүүртэй болно. Хуурамч айдаст автана. Өөрийн асуудлуудаа бүү хэтрүүл. Сэтгэл хөдлөл айдаст бүү авт. Бүх юм бүтнэ гэж өөртөө итгүүл. Өөрөөсөө илүү хүнд байдалд буй хүмүүст тусламж үзүүл.
Матар - (12/22-1/19)
Нүүр бие арчлахад үр дүнтэй өдөр. Хэд хэдэн удаа иллэг хийлгэвэл таны эрүүл мэндэд төдийгүй гадаад үзэмжид сайнаар нөлөөлнө. Өөрийн эрүүл мэнд гадаад төрхдөө мөнгө бүү хайрла. Атганадаа эр зоригоо хурааж танд тохирох ажлын байрыг олж болох яг тэр байгууллагад очих хэрэгтэй. Хэрэв та айдастай нүүр тулбал боломжийг олж хар. Ирэх хэдэн өдрүүдэд олон нийтийн үйл ажиллагаатай холбоотой зарлагаа хянахгүй бол таныг нэлээд хүнд байдалд оруулах бололтой.
Бумба - (1/20-2/18)
Өнөөдөр олон хумхууд нийгмийн тодорхой хэрэгцээг хангах нийтийн хэрэгт өөрийн хувь нэмрээ оруулах боломжтой болно. Олон нийтийн зүтгэлтнүүд, амралт жуулчны компанийн зохион байгуулагчдад таатай цаг үе. Заазал хийх ёстой гэгддэг ямар ч ажлаа жинхэнэ адал явдал болгон хувиргаж сур. Хамааралгүй бодолтой холбоотой хүнд аюултай өдөр байна. Болж буй үйлдлүүд танаас хамааралтай байна. Таагүй хандлага санхүүгийн алдагдалд авчирна эсвэл бодлогогүй зарлага авчирна. Эсрэг хүйстэнтэйгээ зөрчилдөөн үүсэх тул түүнээс сэргийлэх хэрэгтэйг сануулж байна.
Загас - (2/19-3/20)
Дүн шинжилгээ, үнэлгээ, харьцуулалт хийхэд сайн өдөр. Ажил хэргийн талаар ганцаарчлан бодож сууснаар та бүх зүйлсийг өөр өнцгөөс харна. Гэвч тулгамдсан асуудлуудаар өөрийн үзэл бодлоо илэрхийлэх гэж бүү яар. Уур бухимдал бүтэлгүйтэл, сэтгэл гутрал нийлэхээрээ төөрөгдүүлдгийг сана. Ихэнх цаг хугацаагаа ажил дээрээ өнгөрүүлэн мөн зарим мэргэжлийн асуудал гарч ирж толгойг тань өвтгөнө. Энгийн нэг даалгавар танаас асар их хүч шаардагдах болно. Найз нөхөд болон дотны хүнтэйгээ таагүй зүйлд тулгарах учир үүнд бэлтгэлтэй байхыг хүсье.