Хонь - (3/21-4/19)
Ажилдаа ихээхэн хүч хөдөлмөр гаргахгүй л бол ямар ч үр дүнд хүрч чадахгүй. Таныг илэрхий хуурахыг оролдож буй хүмүүстэй харьцахдаа шударга байх нь шилдэг арга болно. Өөрийн үзэл бодлыг хүчтэй илэрхийлж тайлбар үлдээ. Тухайн нөхцөлд та өөрийгөө ямар ч буруу зүйл хийгээгүй гэдгээ мэдэж байвал асуудалд шийдвэртэй хандсан хэвээр байж чадна. Өөрийнхөө хүрээллээс гадуур өөр хүнтэй уулзах нь таныг шинэ орчинтой танилцуулж өөрчлөлт хийх хүсэл төрүүлэх болно.
Үхэр - (4/20-5/20)
Оюун санааны эрэл хайгуул хийхтэй холбоотой маш чухал өдөр. Зөн совин, далдыг харах чадвар нэмэгдэнэ. Гэхдээ харилцаа эерэг үр дүн авч ирээсэй гэж хүсэж байгаа бол даруу төлөв байх хэрэгтэй. Мэдрэмжээ болгоомжтой илэрхийл. Хашир зан буруудахгүй. Энэ нь анзаарсан зүйлээ сайтар нягтлах, харилцаанд гарсан таагүй байдлыг багасгах сайн талтай.
Ихэр - (5/21-6/21)
Хүссэн зүйлдээ шударга бус замаар xүpэx гэж бүү оролд. Та хэн нэгнийг залилах гэж хүсэж байгаа бол та түүнийг гэнэн гэж үздэгт оршино. Ханиад томуу тусч болзошгүй. Өмнөх өдрүүдийн таагүй явдлууд таны ажлын болон амьдралын хэмнэлийг алдагдуулах бололтой. Хувийн болон ажил хэрэгч болзоо, чухал бичиг баримт бүрдүүлэх эсвэл хэрэг бүхий улсуудтай танилцах нь ихэнх цаг хугацааг авна. Гэвч оддын таагүй байрлал нь таны ажлын идэвхийг бууруулна. Ямар ч тохиолдолд эхэлсэн ажлаа орхихгүй, ухрахгүй бай.
Мэлхий - (6/22-7/22)
Тамирчид, аялагчид, эрч хүч бүхий хүмүүст таатай өдөр. Эрсдэлтэй алхам хийх хүсэл, өөрийгөө эрхэмлэх чанар тань муугүй үр дүнд хүрэхэд тусална. Үйл ажиллагаандаа ухаалаг дүгнэлт хийхийг зөвлөж байна. Ямар ч ажил хэрэг өнөөдөр ихээхэн утга учиртай байна. Өдрийн турш ажилласнаар ихээхэн зүйлийг мөрнөөсөө авч хаях бололтой. Та хөрөнгө, мөнгөнийхөө ихэнх хэсгийг алдах болно. Энэ ордны эмэгтэйчүүд шинэ танилтай болно. Зарим нэгийн хувьд энэ нь хайр сэтгэлийн холбоо болон хувирч ч магадгүй. Өнөөдөр том наймаа хийхээс татгалзсан нь дээр. Яагаад гэвэл дараа нь худалдаж авсан зүйл тань таалагдахгүй, мөнгөө дэмий үрлээ гэж харамсах бололтой.
Арслан - (7/23-8/22)
Өнөөдөр танд реалист ба идеалист байдал зэрэгцэн оршино. Тэд ялагдал нь илэрхий болсон байхад ч түүнийгээ хүлээх ямар ч чадваргүй байна. Зөвхөн өөртөө найдан аз жаргалтай төгсгөл ирнэ гэдэгт итгэ. Та хэн нэгний өршөөл энэрлийг хүлээх ёсгүй. Өөрөө амжилтаа байлдан эзэл. Өнөөдөр л амьдралдаа маш том алхам хийх боломж гэдгийг санаарай.
Охин - (8/23-9/22)
Өнөөдөр аливаа ажил хэрэг, төлөвлөгөөндөө дотнын хүмүүсийн зөвлөгөө тусламжийг ав. Зорилгодоо хүрэхдээ шийдэмгий бай. Бие бага зэрэг тавгүйтэж болзошгүй. Биеийн хүчний ачаалал, эрсдэлтэй үйлдвэрийн газраас зайлсхий, ялангуяа осолдох аюул өндөр байгаа тул. Энэ өдөрт хуучин найз нөхөд болон танилуудаасаа тасалсан харилцаагаа дахин сэргээж, тэдэнтэй уулзах хүсэл ихэд төрнө. Өнөөдөр олсон өвчин удаан, архаг шинжтэй болно. Үс засуулахад муу өдөр. Толинд бүү хар. Хүнд хоол хүнс бүү хэрэглэ.
Жинлүүр - (9/23-10/22)
Жинлүүрийнхэн сэтгэл эмзэг байна. Юм бодолгүй хэлсэн жаахан үгэнд ч тэр эмзэглэнэ. Мөн ходоод нарийн гэдэсний өвчин тусч болзошгүй. Сэтгэл хөдлөлөөс зайлсхий. Хоол хүнсний чанарт анхаар. Хугацаа нь дууссан болон лаазалсан бүтээгдэхүүн бүү хэрэглэ. Жимсний шүүс сайн уу. Дээд байгууллагуудтай харьцахад таатай өдөр. Жинлүүрүүд шинэ ажилд томилогдож магадгүй. Бичиг баримт бүрдүүлэхтэй холбоотой хүндрэлүүд гарч болзошгүй. Шинэ албан тушаалд очихын өмнө өөрийн хүч боломжийг, эрүүл саруулаар дүгнэхийг зөвлөе.
Хилэнц - (10/23-11/21)
Та эхлээд хүнд суртлын саад тотгорыг даван туулж чадвал бизнесээ өргөжүүлэх таатай боломж гарч ирнэ. Харин үүнийг хэрхэн яаж туулах талаар туршлагатай хүнээс заавал зөвлөгөө авах хэрэгтэй шүү. Сүүлийн өдрүүдийн азгүй байдал таны уур бухимдлыг төрүүлж байсан байх. Тэвчээртэй байж, таны бодож байсан зүйл тань тун удахгүй биеллээ олох болно. Харин үүнийг хэт их дэврээхгүй байж, даруу зан биеийн чимэг гэдэг үгний утгыг хэрэгжүүлэх нь зохилтой. Хувийн амьдралд амжилттай байна гэдэг эргэлзээтэй байна
Нум - (11/22-12/21)
Мэдээлэл хүлээн авах, хичээл сургууль бизнест таатай өдөр. Томоохон худалдаа хийх гэрээ байгуулах бичиг баримтад гарын үсэг зурахад таатай. Гэхдээ бүхнийг хуулийн дагуу хий. Ганцаардал болон эргэн тойрныхноос хүйтэн хөндий байдлыг мэдрэх бололтой. Үүний гол буруутан нь таны хэнд ч, аль эсвэл юунд ч дасан зохицохгүй байгаа байдал мөн.
Матар - (12/22-1/19)
Хувийн амьдралтай холбоотой нөхцөл байдлуудад хэрхэн хандах талаар хэн нэгэнд сэтгэлээ дэлгэн ярих магадлалтай өдөр. Гэхдээ матрынхны хамгийн сайн зөвлөгч бол өөрөө юм. Хэн ч таны хайр дурлалын ээдрээг тайлж чадахгүй. Согтууруулах ундаа аль болох хэрэглэхгүй байхыг хичээгээрэй. Эс бөгөөс та үүнээсээ болж өөрийгөө хянах чадвараа алдаж, өөрийгөө болон бусдыг ичгэвтэр байдалд оруулснаар энэ бүх зүйл төгсөх болно гэдгийг хатуу санах хэрэгтэй.
Бумба - (1/20-2/18)
Соёл урлаг, спортын бусад олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахад өөрийн ба бусдын хүчин чармайлтыг дайчлах, хөдөлмөрийн эрчмээ дээшлүүлэхийг од эрхэс шаардаж байна. Хамт олон дотроо баясгалантай, албадмал бус уур амьсгал бүрдүүлэхийг хичээ. Энэ өдөр олон хүний сэтгэлд удаан үлдэх болно. Сэтгэл санаа хямрах, өвчин эсвэл сэтгэл хөдлөлийн таагүй байдал үүснэ. Эсрэг хүйстэнтэйгээ шинэ холбоо үүсгэхээс татгалз. Цолмон гараг таагүй нөхцөл байдлуудыг авчирч байгаа тул шинэ танил хэрүүл маргаан авчирна.
Загас - (2/19-3/20)
Санаа бодлоо бүгдийг гүйцэлдүүлнэ. Таны шаргуу байдал итгэл үнэмшүүлэх чадвартай тань нийлж амжилтанд хүргэнэ. Зөвшөөрөхгүй гэж тооцож байсан ч энэ өдөр та саналаа тавьж л чадвал баяртай хариу сонсох болно. Загасын хувийн амьдрал нь хоёрдугаар төлөвлөгөөнөөс гарч болзошгүй. Хосуудын сэтгэл хөрч магадгүй. Шалтгаан нь байнгын хэрүүл, ажилдаа хэт уягдах, өрсөлдөгч гарч ирэх зэрэг болно. Эцэг эх хүүхэдтэйгээ зөрчилдөж болзошгүй.