07.21

О.Дөлгөөн шинэхэн сормуусаа гайхуулав

Жүжигчин О.Дөлгөөн өөрийнхөө хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүнээ танилцуулан хэрхэн яаж хэрэглэхээ бичлэгээр олон нийтэд түгээсэн байдаг. Тэгвэл хөөрхөн бүсгүй улам хөөрхөн болохоор шийдсэн бололтой. Учир нь тэрбээр "Анх удаа сормуус хийлгэж үзлээ. Үнэхээр их таалагдлаа" хэмээн шинэхэн сормуусаа гайхуулаад амжив. Ямартай ч тэрбээр сормуусаар ч зогсохгүй дахин өөрчлөлт хийж байгаагаа ч дуулгасан. Тэгэхээр гоо сайхны хувьсал хийсэн бүсгүй тун удахгүй өөр нэг өөрчлөлтөө сонирхуулах биз ээ.

Н.АЗ