07.21

С.Баттулгыг өнөөдөр эргэнэ

Info.mn сайтын сэтгүүлч С.Баттулгыг бусадтай нийлж хүнийг бүлэглэн гүтгэсэн гэдэг үндэслэлээр шүүхээс захирамж гаргаж хориод 13 хонож байна.

Энэ хугацаанд түүнийг суллуулахаар сэтгүүлчид болон Монголын Сайтын холбоо, МСНЭ-ээс шүүхийн гадаа тайван жагсаал цуглаан хийж, өчигдөр Чингисийн талбайд нэг минутын чимээгүй суултыг зохион байгуулсан юм.

Тэгвэл өнөөдөр Монголын Сайтын холбооны удирдлагууд С.Баттулгын ар гэрийнхэнтэй хамт түүнийг эргэхээр Цагдан хорих 461 дүгээр анги руу явна. Уулзаж чадах эсэхийг мэдэхгүй байгаа ч уулзаж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлнэ гэдгээ тэд илэрхийлэв.

Мөн энэ сарын 27-ны өдөр тэдэнд холбогдох шүүх хурал болох бөгөөд түүнээс өмнө суллуулахаар холбогдох бүх газруудад хандаад байгаа юм.