Өөрийгөө хун тайж хэмээн нэрлэдэг П.Давааням сүүлийн үед нэлээд бухимдалтай байгаа бололтой. Тэрбээр хэвлэлийн хурал зарлаж “А.Мөнхсаруул гэдэг эмэгтэй Чингис хааныг тодруулна гэж бөөн юм болсон. Тэр эмэгтэй Б.Галааридтай гурван удаа уулзсан байна билээ. Харин надтай уулзаагүй байхад холбож, гутаан доромжилсон. А.Мөнхсаруулд төрийн тусламж байсан нь харагдаж байна. Мөн Л.Эрдэнэбаяр гэдэг эмч А.Мөнхсаруулын талаар ярихдаа мөн л өөрийгөө Хунтайж гэж нэрлэдэг П.Давааням гэж намайг холбон ярьж гутаан доромжилсон. Энэ мэтчилэн хүн төрөлхтний соёл иргэншлийн эсрэг гэмээр зүйлүүд 2009 оноос хойш бичигдэж байна. Энэ асуудлыг Испанийн олон улсын шүүх хариуцаж байгаа. Тэдгээр хүмүүст мэдэхгүй зүйлийн талаар амныхаа зоргоор битгий ярь гэж хэлмээр байна. Намайг доромжилж хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдэж байна. нэ оны есдүгээр сарын 23-ныг хүртэл өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх хугацаа олгож байгаа бөгөөд хүлээн зөвшөөрөөгүй хүмүүстэй түүхэн хариуцлага тооцно" хэмээн мэдэгдээд амжлаа.
Н.АЗ