07.22

Н.Түмэндэмбэрэлийн ялыг хэвээр үлдээв

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл нарын гомдлыг давж заалдах шатны шүүхэд өчигдөр хэлэлцлээ. Анхан шатны шүүхээс ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэлийг албан тушаалаа ашиглан тендерийн мөнгийг хувьдаа завшсан хэрэгт буруутгаж гурван жилийн хорих ял, Н.Түмэндэмбэрэлтэй хуйвалдаж тоног төхөөрөмж нийлүүлсэн гэх “Лабтех” компанийн гүйцэтгэх захирал Б.Болорт хоёр жилийн хорих ял, энэ хэрэгт хамсаатан гэгдэх Мөнхтуулд хоёр жилийн ял оноож, бусад таван шүүгдэгчийн гуравт нь тэнсэн харгалзах ял оноосон бол хоёрынх нь хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Тэгвэл давж заалдах шатны шүүхээс Даваа, Б.Болор нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болжээ. Мөн Мөнхтуул нь жирэмсэн учраас ялыг хойшлуулж суллахаар болж бусад шүүгдэгчийн ялыг хэвээр үлдээсэн байна.

 Н.АЗ