Жолооч нар зам тээврийн хэрэг, осол гаргасан тохиолдолд сандарч, балмагдан хэргийн газрыг орхин явж өөрт хүлээлгэх хариуцлагаа улам хүндрүүлдэг байна. Тэгвэл Улиастайн замд явган зорчигч 15 настай эрэгтэй М-ыг мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсан хэрэг гарсан байна. харин Баярнзүрх дүүргийн замын цагдаагийн тасгийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулан суудлын автомашины жолооч Ө болохыг тогтоож эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ.
Техник хөгжсөн өнөө үед замын хяналтын камер, зам дагуух аж ахуй нэгж байгууллагын хяналтын камерт бичлэг үлддэг тул энэ төрлийн гэмт хэрэг илэрдэг болоод буй. Хэрвээ хэргийн газрын орхин зугтсан жолооч Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйл. Зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэхгүй байх, зугтаах тохиолдолд 216.1-т зааснаар Зам тээврийн осол гаргасан жолооч хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлэх, осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
Мөн 216.2-т зааснаар жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс далан тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэл хүлээх юм байна.