Шүүх хуралдаанд оролцож, яллах дүгнэлт үйлддэг улсын чухал субъектийн нэг прокурорууд хар тамхины хэрэгт холбогдсон гэх мэдээлэл цацагдлаа.
Тодруулбал, Баянгол дүүрэгт байрладаг Тээврийн прокурорын газрын хоёр прокурор хар тамхины хэргээр өчигдөр саатуулагдсан гэнэ. Учир нь тэдний гэрээс нь хар тамхи олдсон бөгөөд хэргийг УМБГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтэст шалгаж байгаа сурагтай.
Прокуроруудыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан бөгөөд энэ талаар холбогдох байгууллагууд одоохондоо мэдээлэл өгөхөөс татгалзсан хариу өгч байгаа гэнэ.