07.22

Дээрмийн бүлэг этгээдийг баривчилжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг Улиастайн блокны үйлдвэрийн орчимд дээрмийн гэмт хэрэг гарсан байна.

Цагдаагийн байгууллагад “Улиастайн блокны үйлдвэрийн орчимд үл таних хүмүүст эд зүйлээ дээрэмдүүллээ” гэсэн дуудлага өчигдөр шөнийн 03:00 цагт ирсэн байна.

Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж, шалгахад 33 настай эрэгтэй Б-г гэртээ харихаар явж байхад нь 31 настай эрэгтэй Э гэгч нь бусадтай бүлэглэн зодож, Iphone маркийн гар утас, өмсөж явсан гутлыг нь дээрэмдсэн байжээ.

Цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж хэрэгтнийг илрүүлж, саатуулжээ. Одоо хэргийг тус дүүргийн  цагдаагийн III хэлтэст шалгаж байгаа гэнэ.