07.22

Жүжигчин П.Шүүдэрцэцэг дагагч нь 5к болох юм бол хагас нүцгэн зургаа оруулна гэв

Сүүлийн үед шинээр гарч буй хайрын сэдэвтэй кинонуудын гол дүрд тоглох болсон жүжигчин, мисс П.Шүүдэрцэцэг хэд хэдэн клипэнд ч дүрээ мөнхөлж амжсан адтай бүсгүй. Залуухан, царайлаг бүсгүйг хамраа засуулсан, хөхөө томруулсан гэх яриа гадуур тархсан төдийгүй түүний фэйсбүүк хуудаснаа ч энэ тухайгаа илэрхийлсэн хүн цөөнгүй байдаг юм билээ.

Миссүүдтэй найзалж, шоу цэнгээн алгасдаггүй тэрбээр ярилцлага өгөх тоолондоо  “Би хамраа засуулаагүй. Эхээс төрөхдөө л ийм сайхан бие галбиртай байсан” хэмээн үргэлж ярьж явдаг. Энэ хэрээрээ олны анхааралд өртөж түүний үйлдэл бүрийг ажиглах хүмүүс цөөнгүй. Тэгвэл залуу жүжигчин П.Шүүдэрцэцэг саяханаас твиттер хөтөлдөг болсон бололтой. Тэрээр цахим хуудасныхаа дагагчыг өөрийнх нь хүссэн хэмжээнд хүрвэл хагас нүцгэн зургаа оруулна хэмээн амлав.