07.22

Титэм вирусийн тархалт БНСУ-д намжжээ

БНСУ-д суугаа гадаад орнуудын Элчин сайдын яамдын 50 гаруй дипломат ажилтанд хандан тус улсын Засгийн газраас танилцуулга зохион байгуулжээ. Танилцуулгын үеэр титэм вирусийн халдвар тогтворжсон учраас БНСУ-ад аялж, жуулчлахыг өөрийн орондоо уриалахыг Элчин сайдын яамдын ажилтнуудаас хүсчээ. Тус улсад сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд титэм вирусээр өвчилсөн тохиолдол илрээгүй байна. Мөн өдөр БНСУ-д дэлгэрсэн Титэм вирусийн дэгдэлтийг энэ сараас эхлэн хяналтдаа бүрэн авсан болохоо албан ёсоор мэдэгджээ.