Хонь - (3/21-4/19)
Таатай өдөр. Харилцаа холбоо тааламжтай байх болно. Харилцааныхаа талаар ямар нэгэн дургүйцэл байвал одоо л учир шалтгааныг нь ярилцах цаг. Үнэнч шударгаар ярилцан шийдвэр гаргах нь та хоёрт байсан гомдол, гуньхралыг арилгаж бие биеэ хайрлах хайрыг тань үл тасрах холбоогоор холбох болно. Ирэх амралтын өдрүүд аяллаар явах нь тааламжтай. Өөрийн мөрөөддөг газар луугаа явахын тулд одооноос төлөвлөж эхэл. Зарим хонины ордныхон хайртай хүнээ даган хилийн чанадад аялж магадгүй.
Үхэр - (4/20-5/20)
Гэр бүл болон ажил дээр хүндрэл бэрхшээлүүд тохиолдсон хүнд өдөр. Од эрхсийн таагүй байрлал таныг албан тушаал ахихад сөргөөр нөлөөлж, мэргэжилдээ өсөн дэвших явцыг сааруулна. Таны сайхан сэтгэл, хүмүүстэй ойр дотно байх гэсэн оролдлого хатуухан шоглоомын бай болж хувирахад хүргэж мэднэ. Хүмүүсийн таагүй хандлагыг анзаарахгүй байхыг хичээ. Уужуу сэтгэл алдаагаа ухамсарлан суралцах чадвар танд алдсан байр сууриа эргүүлэн авахад тусална. Хурц иртэй үзүүртэй зүйлтэй болгоомжтой харьц.
Ихэр - (5/21-6/21)
Ихрийнхэн муухай загнаж, онцгой үйлдэл хийх бөгөөд дараа нь үүнээсээ ичих болно. Энэ өдөр харилцан ойлголцох байдал огт үгүй байна. Амьсгалын эрхтний харшлын шинжтэй өвчин хүндэрнэ. Амьдралын эрч хүч, сексийн байдал, хувийн татах чадвар нэмэгдэнэ. Найз нартайгаа уулзах, хайрын болзоонд, уран бүтээлийн эрэл хайгуул хийхэд сайн өдөр. Ямарваа нэгэн асуудлыг шийдэхдээ гол зүйлдээ төвлөрч, жижиг зүйлд анхаарлаа бүү сарниул. Залхуурч болохгүй. Аливаа зардал гаргахаас зайлсхий.
Мэлхий - (6/22-7/22)
Материаллаг байдал сайжрахыг од эрхэс зааж байна. Шинэ өвөрмөц санааныхаа ачаар мөнгө олно. Асуудлыг шийдэхдээ нэр хүндтэй хүмүүсийн санаа бодолд бус өөрийн тооцоон дээр илүү тулгуурлана. Сэтгэл хөдлөлөө хяналтандаа барьж байхыг одод зөвлөж байна. Танд төрөл бүрийн таагүй зүйлс тохионо. Таныг амжилтгүй байдалд аваачих өдөөн хатгалга ирнэ. Байдлаа сайжруулахад тус болно. Албаны бичиг баримтад болгоомжтой ханд.
Арслан - (7/23-8/22)
Худал хуурмагийн өдөр. Та хов живд автан, бүх хүмүүсийг сайн ба муу гэж хуваана. Таны “будгийн саванд” хар цагаан гэсэн хоёр өнгө байна. Гэм хоргүй ч худлаа бүү ярь. Учир нь таны худлаа ярьсан зүйл үргэлж л ил мэдэгддэг. Танд магадгүй одоогоор өөрийн хүсэл мөрөөдлийнхөө төлөө явах эрч хүч дутаж байж болох ч урсгал сөрөх тийм ч амар зүйл биш. Өөрийгөө хэт хүчлэлгүй, болох ёстой зүйл цаг нь ирэхээр болох жамаараа биелнэ гэдгийг марталгүй яваарай.
Охин - (8/23-9/22)
Хувийн амьдрал ба найз нөхөдтэйгөө харьцах харьцаанд хүндрэл дагуулсан хямралтай өдөр. Хувийн байр сууриа бэхжүүлэх арга хай. Санаачлагатай, шаргуу бай. Муу хүмүүсийн өс хонзонтой холбоотой гэнэтийн саад тотгор тавьсан зорилгодоо хүрэхэд гай болно. Од эрхэс эрс шийдвэр гаргахыг хориглож байна. Таны хийсэн алив нэгэн үйлдэл таны эсрэг эргэнэ.
Жинлүүр - (9/23-10/22)
Энэ өдөр хайр дурлалын, гэр бүлийн, түншийн харьцаанд таагүй. Өөрийгөө илэрхийлэхэд тохиромжгүй. Хүүхэдтэй холбоотой асуудал үүсэж магадгүй. Үдээс хойш хүүхдэдээ анхаарал тавь. Тэдэнд спортын аюултай төрлүүдээр хичээллэх боломж бүү олго. Хэрэв та хүнд асуудлуудаасаа холдож чадах аваас мартагдашгүй орой хүлээж байна. Таны сэтгэл хөдлөл амьдралын эрч хүч тань ойр дотнынхныг гайхшируулж барахгүй. Үдээс хойш тайван амрахад тохиромжтой. Энэ өдөр мөнгөө сайн үйлст зарцуулах хэрэгтэй шүү.
Хилэнц - (10/23-11/21)
Энэ өдөр одод танд боломж олгож байна. Хэрэв та алдаа гаргаснаа ухаарч байвал түүнийг засах боломж байгаа бөгөөд таныг хэн ч шүүмжлэхгүй нөхцөл бололцоог бүрдүүлж байна. Та энэ боломжийг бүү алдаарай. Үдээс хойш танд хэн ч таамаглаж байгаагүй тийм авьяас гэнэт илрэх бөгөөд үүнийгээ ашиглан өөдөө гарах гарцыг хайж олно. Худалдаа наймаа ашиг авчирч, эсвэл хүч шаардахгүйгээр танд ашиг орлог орж ирнэ. Магадгүй гэнэтийн зарлага гарч эсвэл аливаа зүйлийг үрэгдэж гээгдүүлэх тул санхүүтэй болгоомжтой харьцаарай.
Нум - (11/22-12/21)
Материаллаг амьдралын хүрээнд гэнэтийн өөрчлөлт гарч магадгүй. Материаллаг байдал үндсээрээ ч өөрчлөгдөж магадгүй. Ихээхэн мөнгөтэй болох, үнэтэй бэлэг авах магадлалтай. Өөрийн сайн талыг харуулах таатай үе. Ээлжийн амралтаа төлөвлөхөд тохиромжтой.
Матар - (12/22-1/19)
Хэрэгтэй хүмүүстэй харилцаа холбоо тогтооно. Уран бүтээлийн арга эзэмших, ардын гар урлал судлахад амжилттай болно. Мөн ажлын шинэ арга барил нэвтрүүлэх, орчин үеийн шинэ тоног төхөөрөмж эзэмшихэд таатай. Хайр таны эргэн тойронд хаа нэгтээ нуугдаж байгаа учраас гэнэтийн урилга, таатай уулзалтын саналыг хүлээн авах нь таны нүүрэнд инээмсэглэлийг бэлэглэх болно. Бизнес болон хувийн хамтрагчтайгаа холбоотойгоор үүссэн санхүүгийн асуудлаа амжилттай зохицуулах болно.
Бумба - (1/20-2/18)
Олон Хумх зөвхөн өөрийн туршлага, мэдлэгтээ найдан элдэв дүрэм зааварт таагүй дурамжхан хандана. Энэ нь юуны түрүүнд эрүүл мэндэд хамаарна. Эрүүл мэнд тань биеэ авч явах байдал, амьдралын хэв маягаас багагүй хамрах тул хувь хүний онцлог, орд махбодоос хамаардгийг анхаар. Өөрийн хүч чадал, боломжоо дүгнэх хэрэггүй, азад бүү найдаарай. Бүтэшгүй саналыг хүлээж авсны хэрэггүй, хэт их ачаалалтай ажиллах нь таны эрүүл мэндэд муугаар нөлөөлнө. Магадгүй дотнын хүнтэй үл ойлголцолд хүрнэ.
Загас - (2/19-3/20)
Гэр бүлийн асуудал зовооно. Хэцүү хүүхэд хүмүүжүүлэх асуудал босож ирнэ. Хэдийгээр зав муутай ч хүүхдүүдтэйгээ ярилцаж, тэдний амжилтыг магтаж, алдаа дутагдлыг нь хатуу шүүмжлэх цаг зав гарга. Хүүхэдтэй харьцах нь таныг ч хувь хүний хувьд хүмүүжүүлнэ. Гэхдээ өөрийн алдаа дутагдлаа хүүхдийнхээ нүднээс далдуур засаж өнгөрөөхийг бод.