07.23

С.Жавхлан Тува улсын Ардын жүжигчин цолоор шагнуулжээ

МУГЖ С.Жавхлан Тува улс Ардын жүжигчин цол тэмдгээр шагнуулжээ. Түүний хувьд “Хамаг Монгол”  төслийг өнгөрсөн жил  хэрэгжүүлж амжилттай дуусгасан. Харин түүнийг уг төслөөс болж татварынхан 25 сая төгрөгийн торгууль тавьсан хэмээн өөрөө ярьж байсан билээ. Ямартай ч тэрбээр наадмын өмнө Чингисийн талбайд үсээ хусуулж тэмцлээ илэрхийлж байсан. Өдгөө С.Жавхлан гавьяат Увс аймгийн 90 жилийн ойд оролцож байгаа бөгөөд энэ үеэр ийнхүү Тува улсын Ардын жүжигчин болжээ.