07.23

Дуучин A cool урлагийн сургуультай болжээ

Дуучин A cool урлагийн акедеми байгуулжээ.  Энэ талаар тэрбээр “Бид Монголын урлагийн академи гэж шинэ сургууль байгуулж байна. Академийн маань нээлт ирэх наймдугаар сарын 10-нд болно. Монголын урлагт хөл тавих сонирхолтой, авъяаслаг залууст хип хоп реппер болон бусад урсгалын талаарх мэдээлэл, мэдлэг боловсролыг олгоно. Урлагт хайртай хүн бүрт зориулж ардын язгуур урлаг болох хөөмий, морин хуурын сургалтыг явуулахаар болсон. Мөн чөлөөт бүжиг,  мake up artist буюу нүүр будагч, хөтлөгч сэтгүүлч, жүжигчин зэрэг ангиуддаа элсэлт авч байна. Манай сургалтын давуу тал гэвэл практик. Бүх хичээл практик дээр явагдана” хэмээн ярьжээ.

Н.АЗ