Баяр наадам үргэлжилж, иргэд амралтын байдалтай байгаа энэ өдрүүдэд олны анхаарлыг татсан нэгэн хэрэг гарсан нь прокурорын байгууллагын ажилтан хар тамхины хэрэгт холбогдсон гэх мэдээлэл.
Эх сурвалжуудын хэлж буйгаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарыг урд хөршөөс захиалсан мөсөө авах гэж байхад нь хүчнийхэн газар дээр нь баривчилсан хэмээж буй. Тэдний хувьд Чойр өртөөнөөс уг зүйлээ авах гэж байгаад баригдсан бөгөөд энэ үед унаж явсан машинд нь үзлэг хийхэд шийдэгдээгүй удсан хэд хэдэн хавтаст хэргүүд гарч ирсэн ажээ.
Тэдний хувьд их сургуулийн найзууд бөгөөд Х.Тамир нь УИХ-ын гишүүн асаны хүү ажээ.