07.23

Ангараг гаригаас хүний араг яс олдсон уу

Тайванийн нэгэн сайтад АНУ-ын Сансар судлалын агентлаг Ангараг гариг дахь судалгааны “Curiosity Rover” төхөөрөмжөөс ирүүлсэн зурганд судалгаа хийх явцад, тус гаригийн гадаргуугаас харь гаригийн хүний чулуужсан олдвор мэт зүйлс олдсон тухай мэдээлэл тавигджээ.

Зурагт хүний араг яс шиг хэлбэртэй цагаан өнгийн биет Ангарагийн гадаргууд байх аж. Нэг дэх араг ясных нь эзлэхүүн харьцангуй жижиг бөгөөд  толгой, бие, гартай. Харин нөгөөгийнх нь хэмжээ харьцангуй том байжээ. Тиймээс зарим сайтууд харь гаригийн хүний чулуужсан олдвор байх магадлалтай хэмээн үзэж буй гэнэ.

НАСА уг зургийг интернэтэд байршуулсан хэдий ч, Ангараг гаригаас олдсон энэ зүйлийн талаар ямар нэг мэдээлэл хийгээгүй байгаа аж. Сүүлийн 10 жилийн хугацаанд Ангараг гариг дээр амьдрал байж магадгүй гэсэн таамаглал гарч байсан ч, нотлох баримт эдүгээ хүртэл олдоогүй байгаа юм.