Самсунг шинэ бүтээгдхүүн болох Galaxy Tab S2-г зарласан байна. Самсунг 9.7 болон 8.0 инчийн шинэ Galaxy Tab S2 таблетийг 8-р сараас дэлгүүрүүдээр худалдаална гэжээ. Эдгээр шинэ бүтээгдхүүнүүд маш хөнгөн, нимгэнээс гадна метал хүрээтэй аж.
Самсунг шинэ таблетийн тухай видеоноос зайлсхийж байгаа бөгөөд үүний оронд бүтээгдхүүний тухай унших хэлбэрээр дижитал контент, цахим номнууд, сэтгүүлүүд, веб хуудсаар мэдээллийг сурталчлахыг илүүд үзэж байгаа юм.
-Хоёр загвар хоёулаа 5.6 мм нимгэн бөгөөд 9.7 инч модел нь 389 грамм бол 8.0 нь 265 грамм жинтэй.
-2048x1536 харьцах хэмжээтэй Super AMOLED дэлгэцтэй.
-Quad 1.9GHz, Quad 1.3GHz октакор процессортой.
-128GB хүртэл мемори карт суулгах боломжтой.
-Самсунгийн өмнөх загвар нь 10.5 инч хэмжээтэй байсан билээ.
-Харин шинэ модел нь iPad-тай ижил хэмжээтэй юм.
-Шинэ таблет өмнөх загварынхаа хамгийн том асуудал болох сул процессорыг нь сайжруулсан байна.