Хонь - (3/21-4/19)
Олон хонинуудад түвэгтэй хариуцлага шаардсан өдөр болно. Үдээс өмнө ихэнх асуудлуудыг шийдвэрлэхийг шаардана. Хосууд эхнэр нөхрийн харьцаа тааламжтай байна Хөрөнгө мөнгөний хомсдолоос болж томоохон төлөвлөгөөт тэмдэглэлт үйл явдал саатаж магад. Бүх зүйлийг болиулахын оронд үйл ажиллагаагаа явуулах газраа нягтал. Хэрэв та хангалттай шаргуу хайвал илүү дээр хямд зүйлийг олох болно. Хүнд бодол, таагүй байдлыг урьдчилан харах зөн совин таныг амар тайван байлгахгүй байна.
Үхэр - (4/20-5/20)
Энэ өдөр эрүүл мэнддээ онцгой анхаарал тавь. Ялангуяа зөв хооллолтод анхаарч боломжтой бол мэргэжлийн хүнээс зөвлөгөө авсан ч болно. Хоол хэтрүүлэн идэх, согтууруулах төрлийн ундаа хэрэглэхээс зайлсхий. Өвс ногоо орооцолдсон мөчир, зангилаатай олс зүүдэлбэл
хүндрэл бэрхшээл, саад тотгор учрахын дохио. Романтик адал явдал, хуучин амрагтайгаа уулзсан сэтгэл догдлом үйл явдал тохионо.
Ихэр - (5/21-6/21)
Энэ өдөр та гэнэтийн болон төлөвлөгөөгүй ажилд дарагдах болно. Гэхдээ энэ нь таны цаашдын ажилд тань нэлээдгүй түлхэц болохоор таатай байдлыг авчирна. Харин хэн нэгэнтэй муудалцах, таагүй байдал үүсэх зэргээс болгоомжлох хэрэгтэй. Тайвширч, сонгосон чиглэл рүүгээ шаргуу зүтгэ. Хэн нэгнийг халамжлах, үүрэг хариуцлагыг нь өмнөөс үүрэх хэрэг тулгарах бололтой. Бодисын солилцоо муудаж, дотоод шүүрлийн булчирхай гэмтэх, жин нэмэгдэх хандлагатай байна.
Мэлхий - (6/22-7/22)
Хувийн ба гэр бүлийн харьцаа амжилттай байх өдөр. Шинэ танилуудтай болох, шинэ танилтайгаа романтик холбоо үүсгэх магадлалтай. Өнөөдөр мэлхийн ордны эрчүүдийн амьдралд том өөрчлөлт гарах төлөвтэй. Мөн та өрсөлдөгч нартайгаа зөрчилдөж болзошгүй. Хайртай хүнийхээ сэтгэл санааны байдлаас хамааралтай болохоос сэрэмжил. Харин энэ ордны эмэгтэйчүүд төрийн байгууллагад хандах, дарга удирдлагадаа ахуйн асуудлаар санал хүсэлт тавихад тохиромжтой. Хайр дурлалаа илэрхийлэх, сүй тавих, гэр бүл болоход таатай өдөр. Шинжилгээ хийлгэж, эмчилгээ эхлэхэд хурдан хугацаанд эрүүлжих таатай сайн.
Арслан - (7/23-8/22)
Уран бүтээлийн өдөр. Өөрийн авъяас чадвараа хэт дөвийлгөн магтах хандлагатай. Өнөөдөр таныг бусдын асуудал ажил хэрэг татах нь юу л бол. Гэхдээ өөрийн чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүсийг мартахгүй. Авьяас чадвараа уран бүтээлдээ зориул, амьдрал дээр даруухан байх хэрэгтэй. Та өөр хэн нэгэнд татагдаж эхлэх ба таны энэ учрал урьд өмнөх харьцаануудаас арай өөр санагдах болно.
Охин - (8/23-9/22)
Хувь заяа урьдын адил таны тэсвэр хатуужил, зорилгодоо хүрэх тэмүүлэл, амьдралын зарчимдаа үнэнч эсэхийг шалгаж байна. Аливаа төлөвлөгөө, олон нийтийн харилцаа холбоо, хувийн уулзалт богино хугацааных байх бөгөөд цаашдаа санхүүгийн амжилт олох, албан тушаал ахихад тань сөргөөр нөлөөлнө. Шаардлагатай тохиолдолд зарим нэг зэмлэлийг залгих нь дээр. Зүүд зөнтэй байна. Хувцсаа бохирдуулах эсвэл ингэж зүүдэлбэл таагүй явдал болохын тэмдэг.
Жинлүүр - (9/23-10/22)
Хоолны дэглэм барихад танд маш хүнд байх болно. Сэтгэл санаа тааруу үед та амттай тостой зүйлийг ихээр идэж элгэндээ ачаалал өгнө. Элэг бөөр өвдөж ходоод өвчилж магадгүй. Ийм үед луувангийн эсвэл будааны шүүс уу. Ажил төрөл дээрээ албан тушаал дэвшиж магадгүй. Хариуцлагатай чанар, ажилдаа уран бүтээлчээр ханддагийнхаа ачаар Жинлүүрүүд нэр хүндээ бэхжүүлж, удирдлагатайгаа харьцаагаа сайжруулж, санхүүгийн байдлаа дээшлүүлж чадна.
Хилэнц - (10/23-11/21)
Энэ өдөр бол усыг бэлгэдсэн өдөр болно. Устай холбоотой ямар нэгэн эмчилгээ, лабораторийн туршилт, хүнсний бүтээгдэхүүний анхны үйлдвэрлэл зэрэг амжилттай болно. Өнөөдөр та аль болох тайван байж, танд саад болох зүйлээс хол байхыг хичээ. Бага багаар амьсгаагаа түгжин гаргаж, эсвэл гадаа гаран цэвэр агаараар амьсгал. Ойр дотнын хүнтэйгээ харилцаа муудах эсвэл удирдлагаасаа шүүмжлэл хүртэнэ. Таны зөн совин болон урдаас харах чадвар тань болж буй нөхцөл байдлыг шийдвэрлэхэд тусална.
Нум - (11/22-12/21)
Хий хоосон мөрөөдөлд умбах өдөр. Өнөөдөр санасан бүхэн бодит амьдралд хэрэгжихгүй. Гэнэтийн нөхцөл байдал, уулзалт, муу мэдээнээс бүү эмээ. Хэрвээ боломжтой бол, өдрийн хоёрдугаар хагасыг цэвэр агаар, байгалийн сайханд өнгөрүүлээрэй. Ингэснээр хэт ачаалал, айдас түгшүүрээс сална.
Матар - (12/22-1/19)
Бичиг баримт бүрдүүлэх, пүүс компаниа бүртгүүлэхэд тохиромжтой өдөр. Хувийн бизнес эрхлэх эсвэл уран бүтээлийн үйл ажиллагаа зохион байгуулах боломж гарна. Санхүүгийн төлөвлөгөө зохиохдоо нямбай байх нь таны ирээдүйн амжилтын баталгаа болно. Сагсуурах болон хэтрүүлгээс зайлсхий. “Үйлдэл үгнээс хүчтэй" учир хүмүүс таныг хэлсэн үгээр чинь биш хийж гүйцэтгэсэн ажил, гаргасан амжилт, ялалт зэргээр тань үнэлэх болно.
Бумба - (1/20-2/18)
Өнөөдөр та олон хүний өмнөөс хариуцлага хүлээж, тэдний ажил хэргийг удирдах болно. Энэ өдрийн үйл явдал нийгмийн ямар ч асуудлыг шийдэх сайн сургамж болж өгнө. Бусдын асуудлыг шийдэж байхдаа та өөрийгөө ч шинэчилж чадна. Таны замд тааралдах хүндхэн асуудалд эрсдэлтэй алхам бүү хийгээрэй. Аж ахуйн асуудалд бүү оролц, архи дарснаас хол байхыг зөвлөж байна. Хувийн амьдралд тань тохиох ноцтой асуудалд бүү хатуу шийдвэр гарга. Зөрчилдөөнийг өөрт ашигтайгаар бүү шийдвэрлэ.
Загас - (2/19-3/20)
Хэдийгээр та өмнөө тавьсан зорилготой ажилдаа дуртай ч гэр бүлдээ зарцуулах цаг хомс ажээ. Хэрэв та үүнд анхаарал тавихгүй бол гэр бүл тань анхаарлын гадна тавигдах нь. Та гэр бүлээсээ үр бүтээл ч үйл ажиллагааныхаа хүчийг авдаг шүү дээ. Эхнэрээ баярлуул, нөхөртөө урмын үг хайрла.