Энэ оны эхний хагас жилд иргэд, аж ахуйн нэгжээс 3.7 тонн алтыг Монголбанкинд тушаасан байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.3 тонноор буурсан үзүүлэлт юм. Банкинд тушаах алтны татварыг 2.5 хувь болгож бууруулснаар иргэд, аж ахуйн нэгжийн идэвх нэмэгдэж байгаа гэж Төвбанкнаас мэдээллээ. Гэвч валютын нөөц бүрдүүлэх чухал хэрэгслийн нэг болдог алт тушаалт дорвитой нэмэгдэхгүй байгаагаас нөөц олигтой арвижихгүй байна. Он гарсаар алтны ханш харьцангуй тогтвортой байгаа болохоор 120 аж ахуйн нэгжид алт олборлолтын зөвшөөрлийг олгосон бөгөөд оны эцэст 15-20 тонн алт тушаасан байх хүлээлттэй байгаагаа Төвбанк мэдээлж байна.