07.24

Цагаан хувцастай залуус бут авах нь

Монголын тэргүүлэгч бүжгийн хэмнэл энэ сарын 12-нд товлогдсон байсан ч  цаг агаарын таагүй нөхцөлөөс болон хойшилсон билээ.  Тэгвэл тэд өнөөдөр залуустай уулзахаар болсон.

10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Silence White” шоу нь залуус цагаан гоёлоор ижилсэн “Silence club”-д цуглан нэг үдшийг доргио өнгөрүүлдэг уламжлалтай. Тэгвэл энэ жил оролцох залуусын тоо нэмэгдсэн учраас Үндэсний соёл амралтын хүрээлэнг сонгосон байна.

Дэлхийн өнцөг булан бүрт өөрийн өөрийн онцлогийг шингээн болдог энэхүү үдэшлэг энэ жил "Энх тайван, Эрх чөлөө, Эв нэгдэл" уриан дор Монголын залуусыг доргиох нь ээ. Хотын соёл, орчин үеийн хөгжмийн чиг хандлагыг тодорхойлох, Монголын бүжгийн хөгжмийг хөгжүүлэн, сурталчлан таниулах үндсэн зорилготой юм. 

Мөн жил ирэх бүр оролцогчдын тоо өсөн нэмэгдэхийн хэрээр зорилгын хүрээ тэлж, Монголын орчин үеийн залуусын соёл, бүтээлийг дэлхий дахинд сурталчлан таниулах, залуусын нийгэмд хандах хандлагыг эерэгээр өөрчлөх зорилтыг тавин ажиллаж байгаа юм.