Италийн Контроне хотын захирагч Никола Пасторе үдийн хоолны дараах амралтын үеэр нохдод хуцахыг хориглосон зарлиг гаргажээ. Энэ дүрмийг зөрчсөн тохиолдолд нохдын эзэд 20-500 еврогийн торгууль хүлээх юм.
Ноход өдрийн 14-16 цагийн хооронд нам гүм байх ёстойгоос гадна шөнийн цагаар ч хүмүүсийг тайван унтуулах ёстой.
Ийм шийдвэр гаргахдаа Пасторе хэд хэдэн зорилтыг тавьсан аж. Тэрбээр Контроне дахь амьтдын амьдран суух соёлыг дээшлүүлэх бодолтой байгаа юм. Заримдаа тэндхийн ноход дэндүү дураараа авирлаж, догшин байдаг гэнэ шүү.