07.24

Б.Балтад 20 жилийн хорих ял оноов

Өөрийн биеийг хамгаалах чадваргүй бага насны охиныг хүчирхийлсэн 43 настай Б.Балт гэгч этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг наадмын өмнөхөн Увс аймгийн шүүх хэлэлцсэн билээ.

Өдөржин хуралдсан шүүх хуралдааны шийдвэр гарч, Б.Балтад чанга дэглэмтэй хорих ангид 20 жилийн хорих эдлүүлэх шийдвэрийг оноожээ.

Тэрбээр Ховд аймгийн Жаргалант сумын харьяат бөгөөд өнгөрсөн гуравдугаар сард Увс аймгийн Өмнөговь сумын нутаг Шар цэхий гэдэг газар дөрвөн настай охиныг биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь ашиглан хүчирхийлсэн байдаг.