07.24

Эрдэмтэд: Хүн мөнх амьдарч чадна

Эртний хаад, ноёдууд үхэшгүй болох арга бий хэмээн итгэж янз бүрийн туршилтууд өөр дээрээ хийсэн байдаг. Гэхдээ үнэхээр тэдний зөв байсан бөгөөд гагцхүү цаг үе нь биш байв.

Харин техник, технологи үсрэнгүй хөгжиж, дараагийн үе рүүгээ ороход зөвхөн санхүүжилт хэрэгтэй болсон өнөө үед хүн мөнх амьдарч болно гэж эрдэмтэд хэлж байна. Гэхдээ одоогоор зөвхөн маш баян хүмүүс л энэ аргыг хэрэглэх боломжтой аж.

Ирээдүйд эгэл жирийн амьдралтай хүмүүс хүртэл ядах юмгүй мөнх амьдардаг болох бөгөөд эрдэмтдийн хэлсэн дээрх арга болхи ч гэлээ одоо цагт хамгийн дэвшилтэт аргад тооцогдож байна.

Одоогоор мөнх амьдрах боломжтойд тооцогдоод буй энэ арга нь хүний уураг тархийг өөр хүний биед шилжүүлэх замаар хүнийг мөнх амьдруулах арга аж. Үүнээс өмнө эрдэмтэд “Хүний тархи 300 наслах боломжтой” гэж эрдэмтэд мэдээлж байсан бөгөөд үүнийг орчуулж хүргэж байв.

“Хүний тархи 300 наслах боломжтой” мэдээнд дурдсанчлан амьдрах чадваргүй болсон биеэс уураг тархийг нь авч өөр биед холбох замаар тухайн хүнийг мөнх амьдруулах аж. Хүний уураг тархи биеэсээ илүү удаан амьдрах чадвартай байдаг бөгөөд одоо эрдэмтэд дээрх аргаар хүнийг 300 байтугай наслуулж чадах гэнэ.

Хэдийгээр тухайн хүний бие хөгширч, амьдрах чадваргүй болсон ч шинэ биенд суурилуулснаар тэр хүн дахин амьдрах ба гадаад төрх нь өөрчлөгдсөн ч яг л урьдынх шигээ бодол санаатай байх юм.

Эрдэмтдийн хэлснээр, тэд хүнтэй төстэй генетиктэй хэд хэдэн төрлийн амьтанд дээрх туршилтыг хийж амжилтанд хүрчээ. Юутай ч, хүн дээр ийм туршилт явуулсан эсэх нь тодорхойгүй ч эрдэмтэд бүтнэ гэдэгт итгэлтэй байна.