Олон улсын хүүхдийн “Найрамдал” төв наймдугаар ээлжиндээ нэмэлт захиалга авахаар болжээ. Зуслангийн долдугаар ээлж өнөөдөр эхэлж байгаа бол наймдугаар ээлжийн амрагчдыг наймдугаар сарын 2-ноос хүлээж авах юм байна.
Наймдугаар ээлжинд амрах 15-18 насны сурагчид наймдугаар сарын 2-12-ныг хүртэл 10 хоногийн хугацаанд тус төвд амрах боломжтой бөгөөд эцэг, эхчүүд энэхүү нэмэлт захиалгад хүүхдүүдээ хамруулах боломжтой ажээ.
Наймдугаар ээлжийн амрах эрхийн бичгийн үнэ 249,500 төгрөг юм байна.