07.25

Урсгал сөрж яваад цагдаагийн машин мөргөжээ

Сэлэнгэ аймгийн Баянгол сум, “Нарийн хөндий” гэх газар Улаанбаатараас Сэлэнгэ аймаг руу явж байсан “Хьюндай истана” маркийн автомашины жолооч урсгал сөрж, урдаас ирж байсан ЦЕГ-ын авто баазын “Хьюндай Соната 7” маркийн автомашинтай мөргөлдсөн ноцтой зам тээврийн осол гарчээ.

Ослын улмаас Сэлэнгэ аймгийн Ерөө сумын хоёрдугаар багийн иргэн, 81 настай эмэгтэй газар дээрээ амиа алдаж, мөн багийн иргэн 57 настай эмэгтэй гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Эх сурвалжийн мэдээллэж буйгаар, уг машин урсгал сөрснөөс гадна маш хурдтай явсан байна.