07.25

Дэвид Бэкхем шинэ шивээс хийлгүүлжээ

Нэрт хөлбөмбөгчин Дэвид Бэкхем 1999 онд эхнэр Викториятайгаа гэрлэсэн өдрийг мөнхлөх зорилгоор бие дээрээ шинэ шивээс хийлгэсэн байна. Тэрбээр өөрийн гарын чигчий хуруун дээр 99 гэдэг тоог шивүүлсэн аж. Шинэ шивээснийхээ гэрэл зургийг тэрбээр Инстаграм дээр байрлуулжээ.


Дор нь Бэкхем “99 бол миний хувьд их сайн жил байсан” хэмээн бичив.

Тэр жил Дэвид алдартай дуучин бүсгүйн нөхөр болоод зогсохгүй ууган хүү Брүүклинээ өлгийдөж авсан юм. Мөн тэр жил Дэвид “Манчестер Юнайтэд” багтайгаа хамт Аваргуудын лигээс авахуулаад чамгүй олон цомыг хүртсэн билээ.