07.27

Онгоц сүйрч гурван хүн нас баржээ

Өчигдөр өглөө Японы Токиогийн Чофү хотын орон сууцны хороололд бага оврын нисэх онгоц сүйрч, гурван байшин шатжээ. Ослын  улмаас гурван хүн нас барж, таван хүн хөнгөн шархадсан тухай орон нутгийн мэдээллийн агентлагууд дамжуулсан байна.

NHK агентлагийн мэдээлсэнээр тус бага оврын онгоцонд 36 настай нисгэгчээс гадна дөрвөн хүн сууж явсан гэнэ. Өчигдөр өглөө орон нутгийн цагаар үдээс өмнө 11.00 цагийн үед Чофү хотын нисэх онгоцны буудлаас хөөрсөн тус бага оврын онгоц хөөрснөөсөө хэдхэн минутын дараа сүйрсэн байна.

Харамсалтайгаар амиа алдсан гурван хүний нэг нь гэртээ байж байгаад онгоц сүйрэх үед дарагдаж нас баржээ