11.27

Д.Батмөнхийн “Өвөрлөгч” бодлого хэрэгжиж эхэллээ


Дээр доор, гэрт гадаа­гүй улстөржсөн мон­голчууд бидний хам­гийн сайн хийж сурсан юмны нэг нь даргын хамаа намбаагүй ха­лаа сэлгээ. Хууль бус, тал то­хой татсан томилгооноос ашиг со­нирхлын “холион бантан” үүсч, төрийн ажил цалгардахыг энэ хэдэн жилд хангалттай үз­сэн ч харамсалтай нь өдийг хүр­тэл сургамж авахгүй улс бо­лол­той.  

Шадар сайд Д.Тэрбишдагвын мэ­дэлд байдаг агентлагуудын нэг болох МХЕГ-ын даргаар тус газарт Тамгын газрын даргаар ажиллаж байсан Д.Батмөнхийг энэ сарын 11-ний өдөр томил­сон. 

Энэхүү томилгоо нь илт ашиг сонирхлын зөрчилтэй то­ми­л­гоо боллоо гэсэн яриа энэ сарын 24-ний өдрөөс хойш эрс эрчимжлээ. Шадар сай­дын ярилцлага энэ өдөр ца­хим сайтуудаар гарсан бө­гөөд тэрбээр “Мэргэжлийн хя­нал­тын ерөнхий газар, Онц­гой байдлын ерөнхий га­зар, Шу­дарга өрсөлдөөн хэрэглэг­чийн төлөө газар, Стандарт хэмжил зүйн газар, Худалдан авах ажил­лагааны газар, Оюуны өмчийн га­зар гээд хэрэгжүүлэгч зур­гаан агентлагтай хамтарч ажил­ласан 2013 оны гэрээгээ дүг­нэсэн байгаа.

Энэ хоёр сард багтаад бүх агентлагт очиж бү­тэн жилд ямар ололт ам­жилт, ал­даа дутагдалтай ажил­ласан та­лаар хамт олных нь дунд дүг­нэл­тээ сонсгоно” хэмээн өгүүлсэн бай­сан юм. Сэтгүүлч “Шүүмжлэх ал­даа дутагдал бараг л гараагүй хэ­рэг үү” гэхэд “Би сая хэллээ шүү дээ. 

Эдгээр агентлагийн удирд­ла­гуудын зүгээс гаргасан алдаа ду­тагдал байвал хамт олных нь өмнө ярилцана гэж. Ажил хийж явахад ямар нэгэн алдаа гарна. Огт ажил хийдэггүй хүн л алдаа гаргадаггүй байх. Харин алдаагаа давтахгүй байх нь л урагшлах, дэвжихийн үндэс болдог” гэсэн байх юм. 

Ша­дар сайд нэг агентлагийнхаа дар­гыг аль хэдийнэ өөрчилчихсөн хэр­нээ хамт олных нь дунд алдаа ду­тагдал, ололт амжилтыг нь хэл­дэг баатрын дүр эсгэсэн гэдэг дүгнэлтийг эндээс хэн ч хийнэ. Бас МХЕГ-ыг шинэ даргатай бол­гос­ноороо энэ байгууллагыг да­хин нэг алдаа хийх боломжийг нь бүрдүүлж өгч байна гэж ч ойлгож болохоор зүйл ярьжээ. МХЕГ-ын даргыг хална гэдгээ хамт олных нь нүдэн дээр хэлэх шалтгаан Шадар сайдад үгүй байжээ.  

Мэргэжлийн хяналтын байгуул­лага бол үндэсний аюулгүй байд­лын хяналтын байгууллага. Тэгвэл “Мон­гол Улс үндэсний аюулгүй байд­лаа хангаж чадаж байна уу” гэ­сэн асуултад өнөөдөр сэтгэл хан­галуунаар “Тийм” гэж хариулах хүн тийм ч олон гарахгүй л болов уу. Аль ч улсын дунд сургуулийн багш сурагчиддаа “Оросод оро­сууд, Германд германчууд, Японд япончууд амьдардаг” гэж заа­даг. Эндээс “Монголд мон­гол­­чууд амьдардаг” гэсэн ойл­гол­тыг хэн ч эчнээгээр авч чад­на. 

Гэтэл үнэндээ монгол сур­гуулийн багш ингэж хэлбэл бу­­руу гэж хэ­лэг­дэхээр байдалд ор­чи­хож. Хя­тадууд Монголд ирж үз­сэн нэг­нээсээ  “Улаанбаатар ямар­хуу хот байна” гэж асуухад “Монголчууд олонтойг эс тооцвол дажгүй” гэж хариулсан тухай онигоо гарчихсан байна. 

Онигоо муу нэртэй ч бол­сон явдлаас сэдэвлэсэн байдаг, сур­гамж болдог онцлогтой. Үнэн­дээ монголчууд хэрэгцээт бараа­ны­хаа 80 шахам хувийг, хүнс­ний бү­тээгдэхүүний 80 гаруй хувийг  Хятадаас зөөж байгаа юм чинь Улаанбаатарт ирсэн хужаад “гэртээ байгаа юм шиг” санагдахаас өөр яах юм бэ. 

Хүнсний аюулгүй байдал ал­дагдаж, монгол хүний амь нас дээ­сэн дөрөөн дээр дэнжигнэж буй. Гэтэл үндэсний аюулгүй байдлыг хангадаг Мэргэжлийн хяналтын байгууллага даргын томилгооноос болж талцах маягтай сууцгааж бай­на. 

“Но”-той томилгоотой зэрэгцээд МХЕГ зайлшгүй хүч хаяж ажиллах ёстой асуудлууд шил шилээ даран гарч ирээд байна. Беларусьт гахайн халдварт өвчин дэгдэж, Европын холбооны бүрэлдэхүүнд багтдаг Лит­ва яаж ч хичээгээд чадалгүй ну­таг дэвсгэртээ оруулчихав. Тоо­ны хувьд олон ч гэсэн өргөн уудам Ази тивтэй харьцуулбал ал­га дарамхан газар шахцалдан амь­дардаг Европын холбооны улсуудад энэ мэдээ түгшүүрийн ха­ранга дэлдээд байна. 

Холбооны ги­шүүн бүх улсуудаас гадна ОХУ, өөрсдөө өвчин тараасан Бе­ла­русь хүртэл Литваас гахайн ма­хан бүтээгдэхүүн импортлохоо зог­соожээ. Беларусийн өвчлөл өн­гөрсөн оны зургадугаар сард гар­сан даруйд Литва улс Европын хол­бооноос 13 сая евро хүсч бай­жээ. Бүр Беларусьтай хиллэдэг бүх шугамаа тэр чигт нь төмөр то­роор хашаалахаар төлөвлөж бай­сан байгаа юм. Гахайнаас хүнд халд­варладаг гэдгээрээ ийнхүү баж­гадахад хүргэсэн байна.

Энэ бол үнэхээр бодит аюул юм. Үнэндээ хуу­чин тивийн улсууд гадны ямар ч улсаас импорт хийлгүй “гахайн мах ч яамай” гэлцэж байна. Гэтэл бид, МХЕГ яав. Энэ жил БНХАУ-аас их хэмжээний гахайн мах, өөхтэй нь импортлох гээд сууж байна. Бид чинь өөрсдийн гэсэн уламжлалтай гахайн аж ахуйг хөгжүүлж байгаа орон. 

Өөрсдийн зорилго бий, удаан ч гэсэн ахицтай яваа. Гэтэл МХЕГ энэ жил урд хөршөөс гахайн өөх, мах импортлох шийдвэр гар­га­чихлаа. Шинэ дарга шидээ үзүүлж байгаа нь энэ юм болов уу. Өв­чин тахал гэдэг тоглоом биш. Ийм ноцтой асуудлыг “зоосны нү­хээр харж”, “БНХАУ-д өвчин га­раа­гүй юм чинь“ гэсэн байдлаар хан­даж болохгүй. Шанхай хотын ундны усны эх үүсвэр болсон Хуан­пу голоос 6000 гаруй үхсэн га­хай гарсан сэжиглэмээр явдал өн­гөр­сөн оны гуравдугаар сард гарч байсан. Мөн генийн өөрч­лөлт­тэй, колонийн аргаар үйлд­вэр­лэж байгаа гэсэн мэдээлэл ч гардаг. 

Ийм байхад БНХАУ-аас гахайн өөх, мах импортлох нь маш аюултай алхам гэдэг нь ойл­гомжтой. Беларусь, Украин, Орост одоо өвчний голомтод бай­гаа гахайгаа зэрлэг тэжээмэл гэж ялгалгүй хүйс тэмтрэн устгаж бай­на. Өвчин орж ирлээ гэхэд ма­най гахайн аж ахуйн салбарт маш хүнд тусна. Нөгөө талаар, өөрс­дөө хийж чадаж байгаа бүтээг­дэ­хүүнээ гаднаас оруулж ирж бай­гаа нь наанадаж дотоодын биз­нес­мэнүүдээ боомилсон, цааш­лаад Шинэчлэлийн Засгийн газ­рын зорилгыг үл тоомсорлосон яв­дал болж байгааг хаа хаанаа ан­хаараасай. 

Хүнсний аюулгүй байд­лаа хангах нь  бол улс орон ор­шин тогтнох уу гэдэгтэй эн зэ­рэгцэх амин чухал үйл хэрэг мөн. Угаасаа ачаалал ихтэй, нэг бай­цаагч хоёр хүний ажил хийдэг гэж гомдоллодог МХЕГ шиг бай­гууллагын дарга солигдох нь бай­гуул­лагын үйл ажиллагаанд сөр­гөөр нөлөөлж мэднэ. 

Ерөнхийдөө л Д.Батмөнх МХЕГ-ыг удирдах явцдаа дээрх ажлыг хэрэгжүүлээд, урд хөршид дэндүү талтай хандаж байгаа нь түүний “өвөрлөгч” бод­ло­го гээд хэлчихэд нэг их бу­руу­дахгүй биз ээ. Тэгээд ч МХЕГ-т хий­сэн энэ томилгоо тус газрын ”Нуухыг нь авах гээд нүдийг нь со­холсон” хэрэг болчих вий дээ.

Х.БАТСАЙХАН
Эх сурвалж: www.mminfo.mn