07.27

Гаалийн газрын дарга хууль зөрчжээ

АТГ-ын Ажлын хэсэг Дорноговь аймгийн төв болон зарим сумдад албан томилолтоор ажиллажээ. Энэ хугацаанд Замын-Үүдийн Гаалийн газрын авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаад тус газарт илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах албан бичгийг ГЕГ-ын дарга Б.Цэнгэлд хүргүүлжээ.

Замын-Үүд дэх Гаалийн газар нь авлигын эсрэг үйл ажиллагааны хүрээнд 2014 онд мэдээллийн ил тод байдлыг хангах, гаалийн улсын байцаагчдыг авлигаас урьдчилан сэргийлэх зорилгоор сургалт, сурталчилгааны чиглэлээр тодорхой ажлууд зохион байгуулсан хэдий ч Гаалийн газрын дарга Б.Хишигбат нь хуулиар олгосон чиг үүргээ хэрэгжүүлэхдээ авлигын эсрэг хууль тогтоомжийн дагуу албан тушаалтанд тавигдах хориглолт хязгаарлалтуудыг зөрчсөн гэж үзжээ.