07.27

Насанд хүрээгүй охидыг худалдаад ял сонсов

Хятадад байнга амьдардаг Д.Хишигдолгор, Н.Алтанчимэг нарт холбогдох хэргийг саяхан анхан шатны шүүх хэлэлцэж, тус бүрд нь зургаан жилийн хорих ял оноожээ.

Учир нь, тэд насанд хүрээгүй охидыг Өмнөговь аймагт өндөр цалинтай ажил хийлгэнэ хэмээн худал хэлж авч яваад Эрээн хот руу гаргаж, бусдад биеийг нь хүчээр үнэлүүлдэг байсан нь тогтоогдсон байна. Тэд өөрсдийн зардлаар гадаад паспорт гарган, охидыг хил давуулдаг байжээ.

Улмаар “Хил давуулаад монгол эзэнтэй зоогийн газарт өндөр цалинтай ажил хийлгэнэ. Цалингаа аваад ар гэр рүүгээ явуулж болно” хэмээн худал хэлж итгүүлдэг байсан гэнэ. Тэд ийм замаар 17 охин урд хөрш рүү гаргасан байсныг илрүүлжээ.

Ийнхүү өнгөрсөн жил охидыг Эрээний цагдаагийн газраас илрүүлж, нутаг буцаасан бөгөөд Замын-Үүд дээр цагдаа нар дээрх хоёр этгээдийг баривчилсан байна.