Хонь - (3/21-4/19)
Та хайртай хүндээ хайраа илчлэх мөн анхаарлыг нь татах, ажил хэрэг, үүрэг хариуцлагаа биелүүлэх гэсэн энэ хоёр зүйлээ сайн тэнцвэржүүлэх арга замыг олох хэрэгтэй. Хэрвээ гарт тань ямар нэгэн хийх юм байгаа бол одоо дуусга. Өөрийн гэрээ ордон шиг болгож, хувийн амьдралаа онцгойгоор анхаарах цаг болсон. Мөн гэртээ хөрөнгө оруулалт хийхэд тохирсон цаг. Хэдийгээр сайхан ирээдүй харагдаж буй боловч хамт ажиллагсдаасаа сэрэмжил. Таагүй бодлуудаа таягдан хая.
Үхэр - (4/20-5/20)
Эргэлзээгээ тайлах, сэтгэл санаагаа ариусгах, бодлоо цэгцлэхтэй холбоотой шүүмжлэлтэй өдөр. Амьдралын эрч хүч дээд цэгтээ байна. Гэхдээ од эрхсийн таагүй байрлал таныг ажлаа бүтээх, зорилгодоо хүрэх, бусадтай харилцан ойлголцоход саад болох төлөвтэй. Хэрүүл маргаан, харилцан үл ойлголцол хосуудын харьцааг ч цэглэж мэдэх нь. Тиймээс хувийн амьдралдаа ямарваа нэг эрс шийдвэр гаргах, бодлогогүй алхам хийхээс зайлсхий.
Ихэр - (5/21-6/21)
Өнөөдөр та агаар салхинд гарах гэж байгаа бол ажлаа алдаа мадаггүй хийсэн эсэхийг сайтар шалгах хэрэгтэй. Үдээс хойш хайртай хүн тань танаас уучлал гуйн, хийсэн алдаандаа гэмшсэн байдалтай ирнэ. Та үзэл бодлоо зөв гэж үзэж буй бол бусдын сэтгэгдлийг тоолгүйгээр түүнийгээ дага. Тамхи татдаг хүмүүсийн дархлаа муудаж, амьсгалын замын өвчин хүндэрнэ. Бодож төлөвлөж буй зүйл тань амархан үр дүнгээ өгөх ажил биш бол шууд дайран орох хэрэггүй.
Мэлхий - (6/22-7/22)
Хүүхэд асрагч хайж буй хүмүүс өнөөдөр боломжийн хүн олно. Хэрэв та өөрийгөө илэрхийлж чадах ажил хайж байсан бол хүлээн авсан саналаасаа бүү татгалз. Өдрийн хоёрдугаар хагаст хэрэгцээгүй маргаан, хэрүүлд орохоос болгоомжил. Өнөөдөр хүзүү, хоолой, амны хөндий эмзэг байна. Шүд, буйл өвчлөх бололтой. Өдрийн эхний хагаст бүх хэлбэрийн ажил хэрэгт тааламжтай. Та хялбархан мөнгө, өндөр байх сууринд хүрэх боловч илүү ихийг хүснэ.
Арслан - (7/23-8/22)
Тэвчээргүй хүмүүжилгүй арслангууд юмыг хэтрүүлэх хандлагатай байна. Хувийн төлөвлөгөө, санаандаа хэт автан урьдын чиглэлээсээ татгалзан тэр ч бүү хэл түүнийг ирээдүйгүй хэмээн тооцно. Хэрвээ та цагаа олж буруу замаас гарч уян хатан байж чадвал ухаангүй, дур зоргоороо байдлаас мултарч чадна.
Охин - (8/23-9/22)
Өдрийн эхээр хувийн амьдралынхаа чухал асуудлыг шийдвэрлэхийг танаас шаардана. Эерэг ба сөрөг ноцтой өөрчлөлтүүд гарах бололтой. Та хамтрагчтайгаа харьцаагаа бүрмөсөн тасална эсвэл эв найртай баяр баясгалантай болцгооно. Хамаатнуудад тань таны туслалцаа хэрэгтэй байна. Бүх зүйлд өөрийнхөөрөө зүтгэх нь асуудлыг шийдэх арга биш гэдгийг санаарай. Зүүд үнэн байна, биелэхийг нь хүлээ.
Жинлүүр - (9/23-10/22)
Зугаа цэнгэлтэй холбоотой салбарт таны ажил амжилттай байна. Сарын эцэст санхүүгийн ашигтай ажиллаж чадахгүй нь бололтой. Бүх зүйл таны хичээл зүтгэл хүсэл мөрөөдлөөс хамаарахгүй. Хамтран ажиллагсдаа ажлаар дарж өөрөө амралтаа авч болно. Өнөөдөр таны мөнгө санхүү сайжирна. Энэ зөвхөн танаас шалтгаална. Таны нэр хүнд дээшилж байна. Энэ өдөр төвийг сахихыг зөвлөж байна. Магадгүй эрүүл мэнддээ анхаарах хэрэг гарна. Тиймээс өвчин сэдрээгүй байгаа дээрээ эмнэлэгт очиж үзүүлэхийг зөвлөж байна. Ажлын чинь үр дүн сайжирч бүтээмжтэй байх болно.
Хилэнц - (10/23-11/21)
Үл ойлголцол болох өдөр. Өнөөдөр болох зүйлсийн олонх нь эвдэн нураах утга санаатай байна. Үүнийг харсан хилэнцүүдийн зөрүүд зан нь хөдөлж болж байгаа зүйлийг ойлгохгүй байхыг хичээнэ. Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өөрийн зөн совингоо дага. Уулзалт гэрээ хэлэлцээр амжилттай байхыг од эрхэс зөгнөж байна. Шинээр гэртээ тавилга авах нь тийм ч муугүй санаа гэдгийг ойлгоорой. Дотор эрхтний өөрчлөлт санааг чинь зовоосоор л байна. Харин дотнын хүний гомдол хурцдаж болзошгүй.
Нум - (11/22-12/21)
Идэвх өндөр өдөр. Ажил хэргээ бие даан гүйцэтгэнэ. Эргэн тойрныхон тань илүү дутуу асуудлаар таны анхаарал татахгүй. Богино хугацаанд гүйцэтгэх шаардлагатай төслүүдийг зоригтой барьж авна. Эдгээр нь бие махбодын болон оюун санааны их хүч шаардахгүй. Таны өнөөдрийн хийсэн ажил маргаашийн чухал сэдэв болох болно.
Матар - (12/22-1/19)
Хувийн амьдралд бэрхшээл сэтгэл гонсойлгосон үйл явдал заавал байх нь. Тайван бус байдлын шалтгааныг та өөрөө үүсгэнэ. Хэрвээ та хоёрын холбоо үеэ өнгөрөөсөн гэж үзэж байгаа бол аз жаргалын шувуухайг хүчээр барих хэрэггүй. Хэрэв харилцаагаа шинээр эхлэх шаардлагатай бол асуудлыг хяналтдаа авч амлалт өгөх цаг нь болжээ. Та хайртдаа хэр их хайртайгаа мөн хэр их аз жаргалтай байгаагаа хэлэх юм бол тэр таныг илүү ихээр хайрлах болно.
Бумба - (1/20-2/18)
Хоол боловсруулахтай холбоотой асуудал үүсэж магадгүй. Шинэ танилтайгаа болгоомжтой харьцахыг харьцахыг зөвлөж байна. Мэргэжлийн хүрээний асуудалд идэвхтэй байхын хэрэггүй. Ямар ч хамаагүй үнээр амжилт уруу хэт улайрах байдал нь удирдлагуудын дургүйцлийг хүргэх болно. Хумхынхан хоолоо сойж өлсгөлөн байх зэргээр биеэ зовоож болзошгүй ба энэ нь биеийн ерөнхий байдалд таагүй нөлөөлнө. Энэ үед шороон махбодьтон өвсний ханд ууж, нарийн дэглэм барихыг зөвлөе.
Загас - (2/19-3/20)
Энэ мэргэжлийн эрсдэлтэй алхам хий. Түншүүд таны бус өөрсдийн сонирхлоо бодон гуйдгийг сана. Танд туршлагатай, мөрийтэй тоглоомын овжин байдал шаардлагатай байна. Гэсэн ч танд энэ бүх арга ухаан байгаа учир сандрах хэрэггүй. Өнөөдөр танаас чухал шийдвэр хүлээж авахыг шаардана. Бүтээлч тархиа бодит зүйл руу хөрвүүлэх боломжоо бүү алдаарай. Туршлага солилцох, зөвлөгөө өгөх уулзалт хийхийг зөвлөж байна.