“Камертон” хамтлагийн дуучин Эба буюу Б.Эрдэнэбат тариачин болоод багагүй хугацаа өнгөрч байна. Түүгээр ч зогсохгүй тэрбээр Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооны удирдах зөвлөлийн гишүүн, “Молор эрдэнэ орших” компанийн захирал гэгдэх болсон. Тэгвэл Эба сүүлийн үед нэлээд бухимдалтай байгаа бололтой. Учир нь тэрбээр “ХХААЯ-наас ургацын баланс гараагүй байна гэж хэлчихээд, сайд Р.Бурмаа импортын буудай оруулж ирэх тухай ярьж байх юм. Үүгээрээ тариаланчдын доромжлоод байх шиг.
Бид гангийн нөхцөл байдал хүндэрлээ, аж ахуйн нэгжийн өр зээл хэцүүдэж байна, ургацынхаа 80 хувийг алдах нь, одоо яах вэ гэдэг зүйлийг л ажил хэрэгчээр ярилцъя гэж хүссэн. Түүнээс гадна ирэх жилийн тариалалтын талаар ярих хэрэгтэй байна шүү дээ. Гэтэл импортын талаар мэдээлэл хийж байх юм. Үнэхээр гаднаас буудай авах шаардлагатай гэж байгаа бол ургацын баланс гарсны дараа ярьж болно биз дээ. Хамгийн гол нь өндийж байгаа салбараа дэмжихийн оронд түлхэн унагааж байгаад харамсаж байна. Ургац ихтэй жил нь ч импортоор буудай оруулдаг байж болохгүй. Сөхөрч унахаасаа өмнө арай дориун үнээр буудайгаа борлуулахсан гэж байгаа тариаланчдаа дэмжихийн оронд боомилж байгаад гайхаж байна” хэмээн бухимдсан байна лээ.
Н.АЗ