McDonnell Douglas MD-80 маркийн онгоц Атлантагаас Нью-Йоркт ирэх үедээ цаг агаарын таагүй байдлаас болж, хөөрч буурах зурвасыг даван осол гаргасан аж. Уг ослын улмаас Нью-Йорк дахь Ла Гуардия нисэх буудал түр хугацаагаар хаагдсан байна.
Онцгой байдлын үр дагаврыг арилгах үүрэг хүлээдэг хотын гал унтраах албанаас мэдээлснээр, онгоцонд нийт 131 зорчигчид байсан бөгөөд 24 хүн амь насанд аюултай бус байдлаар бэртэж гэмтсэн хэмээн мэдээлсэн байна.
Онгоц хөөрч буурах талбайгаас гаран Ист-Ривер голын эрэг дээрх хашилтыг мөргөн орсон хоёр зургийг галынхан интернетэд байршуулжээ.