07.29

Нэвтрүүлэгч Д.Одзаяа 700 сая төгрөгийн үнэтэй байранд амьдардаг

Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн үе үеийн олон сайхан, чадварлаг нэвтрүүлэгч эмэгтэйчүүдийн халааг авч буй авьяаслаг нэвтрүүлэгч бүсгүй бол Д.Одзаяа. Монголын ууган телевизийн нүүр царай болсон нэвтрүүлэгч Д.Одзаяа 700 сая төгрөгийн үнэтэй байранд амьдардаг. Тодруулбал, тэрбээр Зайсанд байрлах "Seoul Royal county" хэмээх элит хотхонд амьдардаг. Харин энэ байрандаа тэрбээр 3 жилийн өмнө гэрлэсэн нөхөр болох "Нэгэн зүгт" хамтлагийн дуучин С.Заяатайгаа амьдардаг бөгөөд тэд нэг хүүтэй.