“Анхны хайр” киноны Чанвугийн дүрээр танил болсон Өмнөд Солонгосын нэрт жүжигчин Бэ Юн Жүн, Пак Сү Жинтэй өнгөрсөн тавдугаар сарын 5-нд сүй тавьснаа зарласан билээ. Тэгвэл 13 насны зөрүүтэй хос өүл хотноо байрлах таван одтой “Sheraton Grande Walkerhill” зочид буудалд хуримаа хийсэн гэнэ. Тэдний хуриманд Солонгосын олны танил 50 гаруй уран бүтээлч оролцсон байна. Дашрамд дурдахад, Бэ Юн Жүн Солонгосын хамгийн алдартай жүжигчин бөгөөд түүний жилийн орлого нь 80 сая ам.доллар аж.
Н.АЗ