07.29

16 настай охин эртний хүний шүд олжээ

Францын баруун өмнөд этгээдийн Таутавелийн нутгаас 16 настай охин 560 мянган жилийн тэртээ амьдарч байсан хүний шүдний ясыг олжээ. Улмаар судлаач, археологчдоос хүртэл түүний энэ олдвор өндөр үнэлэлт авсан байна.

Камилл гэх 16 настай охин сайн дурын археологчиор ажиллаж,  өөр нэгэн залуу археологчийн хамт малтлага хийж байхдаа чулуужсан шүдийг олжээ. Эртний хүн судлаач Амели Виаллетын хэлж буйгаар “Өөр өөр аргаар хэмжиж, судалж үзэхэд энэ шүд 550-580 мянган жилийн өмнө амьдарч байсан хүнийх мөн болох нь тогтоогдсон.

Насанд хүрсэн хүнийх. Гэхдээ одоогоор эрэгтэй хүнийх үү, эсвэл эмэгтэй хүнийх үү гэдэг нь тогтоогдоогүй байна. Европоос энэ үеийн хүний чулуужсан олдвор бараг олдож байгаагүй. Тиймээс энэ удаагийнх маш том олдвор болж байна” хэмээжээ.