Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн ахлах, цагдаагийн ахмад Э.Баасандоржийг эмэгтэй хүн зодож танхайрсан гэсэн үндэслэлээр ЦЕГ-аас төрийн албанд нэг жил орох эрхгүйгээр ажлаас нь халах сахилгын шийтгэл ногдуулж, цагдаагийн ахмад цолыг нь хураасан билээ.
Харин түүнд зодуулж биедээ бага зэрэг гэмтэл авсан иргэн У гэгч эмэгтэй ямар учраас тэд муудалцаж, улмаар зодуулах болсон шалтгаанаа өөрөөсөө болсон гэж тайлбарлажээ.
Учир нь тэрээр “Миний гомдлыг шалгаагүйд шаралхаж, зам дээр таараад машиных нь араар тойрохдоо өсгийтэй гутлаараа машиныг нь хонхойлгочихсон. Тэгээд намайг бууж ирээд элдвээр хэлээд алгадаад зодсон” гэв. Харин тэрээр өөрийн буруугаас болж түүний цолыг хураалгасанд гэмшиж, Э.Баасандоржийн гаргасан алдаа дутагдлыг өршөөхийг хүсчээ.
Түүнээс гадна уг эмэгтэйг сэтгэц эрүүл бус гэсэн мэдээлэл байгаа юм. Уг нь тэрээр 75 дугаар сургуульд физикийн багш хийж байсан захирал нь “Сэтгэцийн өвчтэй” гээд ажлаас нь халжээ.