Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамирыг хар тамхины хэргээр саатуулан шалгаж байгаа билээ. Түүнийг хамсаатан найз нөхдийнх нь хамтаар цагдан хорьжээ. Гэтэл түүнийг ар өврийн хаалгаар батлан даалтад гаргасан гэх мэдээлэл сайтуудаар гарч эхэлсэн байна.
Тэгвэл баттай эх сурвалжийн хэлж буйгаар Х.Тамир батлан даалтад гараагүй гэнэ. Учир нь, тэрбээр “мөс”-өө авч байгаад үйлдэл дээрээ баригдсан бөгөөд түүнийг хар тамхи хэрэглэдэг байсан гэх мэдээлэл ч олдоод байгаа юм.